НИГҮҮЛСЭЛ БА ГЭМ НҮГЭЛ - Хэсэг 1

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бидний гэм нүгэл Бурханы нигүүлслийг үгүйсгэж чадахгүй. Хэрвээ үгүйсгэж болох байсан бол гэм нүгэл нь загамлайг үгүйсгэх боломжтой болох байсан. Харин Бурханы авралаар энэ нь боломжгүй юм. 
            Зарим хүмүүс Бурханы нигүүлслийг гэм нүгэл үйлдэх зөвшөөрөл мэтээр хардаг. Гэтэл гэм нүгэл нь өөрөө Бурханы зөвт ариун чанарын эсрэг үйлдэл гэдгийг тэд тэр бүр ухамсарладаггүй.
            “Би ямар ч гэм нүгэл хийсэн байсан гэмшээд л болно биз дээ?” гэж зарим итгэгчид маргадаг. Үнэндээ итгэгчдийн дотор ийм хандлага байх юм бол энэ нь Бурханы нигүүлслийг үл тоож байгаа хэрэг юм.
            Энэ амьдралдаа бидний хэн нь ч хэзээ ч гэм зэмгүй төгс болж чадахгүй. Гэхдээ гэм нүгэлд хандах бидний хандлага зөв байх ёстой. Бид Бурханы нигүүлслийг зөвөөр харж, зөвөөр ойлгох юм бол энэ нь биднийг гэм нүгэл үйлдэхэд биш харин ч Бурханы өмнө ариунаар амьдрахад хөтлөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.