ЗӨВХӨН НИГҮҮЛСЛЭЭР

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Мөнхийн шийтгэлээс аврагдсан гэмт хүнээс илүүгээр Бурханыг магтан алдаршуулж чадах нэгэн бий гэж үү? 
    Аврал бол Бурханаас бидэнд өгсөн бэлэг юм. Бидний хувьд энэхүү бэлгийг зүгээр л хүлээж авахад л хангалттай юм. Харин харамсалтай нь олон хүмүүс энэхүү бэлгийг хүлээн авахын оронд өөрсдийнхөө үйлсээр энэхүү авралыг олж авахыг хичээдэг. Бидний зүрх сэтгэлийн гүнд Бурханы авралыг өөрийнхөө хүчээр олж авах гэсэн хүсэл нуугдаж байдаг. Гэтэл үнэндээ бидний энэ хандлага бидний Бурхантай харилцах харилцааг улам бүр сэвтүүлэхээс цаашгүй байдаг.
    Бидний ямар ч үйлс Бурханы авралыг олж авахад хангалтгүй юм. Нөгөөтэйгүүр хэрвээ Бурхан бидэнд Өөрийн авралыг өгч, бид түүнийг нь итгэлээр хүлээн авсан бол бидний ямар ч үйлс энэ авралыг хүчингүй болгож чадахгүй. Тэгвэл бид сайныг үйлдэж амьдрах хэрэггүй гэсэн үг үү? Мэдээж үгүй. Энэ цагт Др.Стэнли бидэнд бидний сайн үйлс бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлан хэлж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.