УЛАМ ИХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

УЛАМ ИХИЙН ТӨЛӨӨХ ТЭМЦЭЛ

“Тэгээд Тэр тэдэнд ‘Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй’ гэв.” Лук 12:15

Мэргэн Зөвлөмж нэвтрүүлгийн нэг анд найз ингэж бичжээ: “Нөхөр бид хоёр танай нэвтрүүлгийг сонсоод их удаж байна.” Дараа нь тэр эмэгтэй маш олон сайхан үгсийг бичсэнийг дурдахгүй өнгөрье. Тэгээд үргэлжлүүлээд: “Бидний сүнслэг өсөлт хэзээд хувьсан нэмэгдсээр ирсэн. Гэтэл одоо хэрхэн цаашаа явахаа ч мэдэхгүй их зовлонтой мухардмал байдалд хүрээд байна” гэж өгүүлжээ.
Энэ захидлаас өнөөгийн асар олон хүний түүхийг харж болно. Он жил өнгөрөх тусам таны амьдрал улам нарийн төвөгтэй болдог. Та улам л цаг завгүй, улам илүү юмтай болох гэж хичээнэ. Захидлын төгсгөл хавьцаа эмэгтэй ингэж бичжээ. “Эзэнд үйлчлэх дараагийн төвшинд яаж гарч болох тухай бид ярилцаж сууна. Бид дуудлагыг авсан. Гэвч энэ асуудал дээр хэрхэн, аль замаар үргэлжлүүлэн явахыг бид мэдэхгүй байна. Харин эргэн тойрны хүмүүс нэг л нийтлэг хүсэл тэмүүлэлтэй байдаг. Илүү том байшинд нүүж орох, гал зуухаа засуулж янзлуулах, эсвэл хөл бөмбөгийн тэмцээнд ялах нь асар чухал зүйл мэт тэд биеэ авч явж байна. Тийм хүмүүсээр хүрээлүүлсэн бид тэдэнд найр тавьж, дургүй ч тэднийг дагадаг. Бид үнэндээ чимээгүйхэн цөхрөлд автах амьдралаар амьдарч байна.”
Иймээс Мэргэн зөвлөмж нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар амьдралыг чинь өөрчлөх зөвлөмжүүдийг өгье. Үүнийг би өөрөө дагахыг байнга эрмэлздэг.
1-р зөвлөмж: Чухалчилж сур. Та бүхнийг амжуулж хийж чадахгүй. Та бүхнийг өөрийн болгож чадахгүй. Та бүх хүнд бүх юм болж чадахгүй. Тиймээс, хүссэн ч хүсээгүй ч та амьдралдаа чухал гэх зүйлсийг ялгах шаардлагатай. Мэдээж, үүнд бас дээш харах хараа чинь багтана. Миний амьдралын зорилго юу вэ? Надад зориулсан цаашид гүйцэлдүүлэх шаардлагатай ямар нэг шинэлэг, ямар нэг өөр, ямар нэг үнэ цэнэтэй зүйл Бурханд байна уу? Энэ нь миний одоо хийж байгаа өдөр тутмын давтагдсан зүйлтэй холбоогүй зүйл мөн үү?
2-р зөвлөмж: Үнэн бодит зүйлсийг хай. Өөрөөр хэлбэл, газар дээр шугам зураад хоёр талаар нь хоёр өөр үнэлэмжийг байрлуулах гэсэн үг. Өөрсдийнхөө соёл ахуйд хөтлүүлэх, бусад бүх хүний жишгээр юмс худалдаж авах, юм хийх, тэр байтугай юм хэлэх явдлаас өөрийгөө ангид байлгаж, шугамын нөгөө талд гараарай. Бусдаас өөр байх нь заавал илүү сайн байхын нэр биш. Гэвч өөрөөрөө, чин сэтгэлээсээ байх нь та олонхыг биш, харин цөөнхийг дагах болно гэсэн утга.
3-р зөвлөмж: Хялбарчилж амьдар. Миний амьдралд нөлөө үзүүлсэн номуудын нэг бол Ричард Фостерын Эгэл амьдралын эрх чөлөө гэдэг ном. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон зар сурталчилгааны байнгын бөмбөгдөлтийн улмаас бидний тархи угаагдаж, бид хэрэгцээнээсээ хамаагүй давуу амьдралаар замнах болсон. Тэгсэн хэрнээ аз жаргалгүй, аливаа зүйлийн сорыг авч чадаагүйдээ сэтгэл дундуур болдог.
4-р зөвлөмж: Бодол санаагаа ариусга. Тийм ч учраас Ганди даавуугаар биеэ ороож, өдөр бүхэн ноос ээрдэг байжээ. Та ч бас мацаг барихад, амьдралдаа Бурханы хүсэл зоригийг олоход цаг гаргаарай. Арилжааны сэтгэлгээний идэмхий бодисыг амьдралаасаа угааж цэвэрлээд, зовж зүдэрч буй хүмүүсийн амьдралд нь хүрч очоорой. Агуулахад байгаа хөглөрсөн зүйлээ хүмүүст тарааж өг. Тэр зайг дахин янз бүрийн новшоор бүү дүүргэ.
5-р зөвлөмж: Анхаарлаа дахин төвлөрүүлж, холбоогоо дахин сэргээ. Хэрэв та гэрлэсэн боловч анхны хайраа гээсэн бол түүнийгээ олж авах гэж хичээгээрэй. Анх гэрлэхдээ, юу ч үгүй хоосон хэрнээ нэг нэгэндээ галзууртал хайртай байсан тэр очийг дахин асаагаарай. Хамтдаа модтой газраар алх. Хамтдаа оддыг ширт. Бурханы агуу байдлыг, таныг гэсэн Түүний хайрыг тунгаан бод. Та цаашдаа олныг дагаж дэлгүүр хоршоо, зах зээл хөтлөх замаар явахгүй гэж шийдвэр гарга. Харин илүү шулуухан, цөөн хүний зорчдог замаар амар тайван, сэтгэл хангалуун амьдралд чиглэн явна гэж шийдээрэй. Энэ бол хэн бүхний тэмцэж чадах тэмцэл.
Корри тен Буум хэлэхдээ “Бид өмч хөрөнгөнөөсөө зуурч авах хэрэггүй, учир нь тэдгээрийг Бурхан бидний гараас булаахад үнэхээр зовлонтой байдаг” гэж хэлжээ. Тэр үнэхээр зөв хэлсэн. Үнэхээр тийм байдаг шүү.