БИБЛИЙН НУУЦЛАГДСАН ТҮЛХҮҮР ҮГ

БИБЛИЙН НУУЦЛАГДСАН ТҮЛХҮҮР ҮГ

“Зовж шаналахынхаа өмнө би буруу зүгт явсан байжээ. Харин одоо би Таны үгийг сахин биелүүлдэг.” Дуулал 119:67

Та интернетээс юмуу номын дэлгүүрийн лангуун дээрээс Библийн тухай шинэлэг олон номыг олж авч болно. Тэдгээр номонд Библид байдаг шинэ, нууцлагдсан, нууц түлхүүр үгсийг илчилсэн гэх мэтчилэн байна. Үүнийг сонсоод жирийн дундаж хүн бодохдоо “Гайхалтай! Компьютерийн тусламжтайгаар илэрч олны хүртээл болсон шинэ илчлэлтүүд үнэхээр агуу” гэх байх.
Мэдээж компьютер бий болсноор Библийг суралцагсдад олон гайхалтай боломж нээгдсэн. Библи судлалын программууд бий болж, компьютертой хэнд ч болов үйл олон орчуулга, хам сэдэвчилсэн судлах материал хүртээмжтэй байна. Судлаачид Мөхсөн Тэнгисийн хуйлмал бичгүүдийн эхийг компьютерт оруулаад, үгсийн хэв загварыг шинжилж, эх бичгийн хэсгүүдийг нэгтгэн нийлүүлэх боломжтой болсон. Энэ бүх зүйл ач тус ихтэй, гэгээрүүлсэн зүйлс билээ.
Гэвч эдүгээ илэрч байгаа нууц түлхүүр үгс болон шинэ илчлэлтүүд гэж юу вэ? Эдгээрийн дотор үнэн гэж бий юу? Төдийлөн байхгүй. Статистик баримт болон хяналтын хүчин зүйлсийг яаж авч үзэх явдал нь ямар ч зүйлийг бараг баталж чадахгүй билээ. Тэгвэл Библиэс далдлагдсан нууцуудыг илрүүлэх гэсэн энэхүү саваагүй оролдлого бол шинэ зүйл огт биш.
Та нууцлагдсан илчлэлтүүдэд цаг заваа, мөнгө төгрөгөө бүү дэмий зарцуулаарай. Харин Библийн тод томруун үнэнд анхаарлаа хандуулна уу. Харамсалтай нь өнөө цагийн ихэнх хүн худал хуурмаг зүйлийг олж тогтоохуйц хэмжээний үнэнийг мэдэхгүй байна. Үнэндээ бол та муруй шугам юу болохыг мэдэж авахаасаа өмнө шулуун шугам гэж юу байдгийг эхлээд сурч мэдэх шаардлагатай. Тиймээс Библи гэгдэх энэ ном руу өдөр бүр шумбаж орох дадлыг өөртөө бий болгоорой. Үүнийг зүгээр нэг унших юмуу, нээгдсэн хуудсан дээрээс хэсэг эшлэлийг гүйлгэж уншихыг бүү эрхэмлээрэй. Энэ бол өнөөдрийн унших зүйл мөн гэж бүү төөрөлдөөрэй. Харин Библийг судалж, өөрийн болгоорой.
Библи бол олон номны эмхэтгэл билээ. Хуучин Гэрээний номнууд таван томоохон бүлэгт хуваагдсан. Ямар ч байсан Англи Библид тэгж ангилагдсан. Харин Шинэ Гэрээг дөрвөн хэсэг хуваажээ. Үүнд: Сайн Мэдээний номнууд, түүхэн нэг ном, олон янзын сүм чуулган болон хувь хүмүүст хандсан захидлууд, мөн эцэст нь, төгсгөлийн цаг үетэй холбоотой эш үзүүллэгт буюу зөгнөлт утга давамгайлсан Илчлэлт ном. 
Энэхүү гайхамшигтай номыг та уншиж судалж байхдаа өөрөөсөө гурван асуултыг асууж, тэдгээрт хариу өгөх шаардлагатай. 
1-р асуулт: “Энэ ном юуны тухай өгүүлж байна вэ?” Дэвтэрт уншсан бүхнээ дүгнэж бичих, уншсан зүйлийнхээ талаар хэдэн өгүүлбэр, хэдэн догол мөр бичих нь танд уншсан буюу судалсан зүйлийн гол утгыг өөрийн болгоход тус болно.
2-р асуулт: “Энэ ямар утгатай зүйл вэ?” Магадгүй та “Үүнд хариу өгөх шалгуурыг би давах бил үү?” гэж бодож болно. Үнэндээ та үүнд хариулж чадна! Бурханы Үг эрдэмтэд юмуу санаваартнуудад өгөгдсөн юм биш. Үнэний нууцлаг мэдлэгтэй хүмүүст өгөгдөөгүй. Харин жирийн эрчүүд эмэгтэйчүүдэд үүнийг өгсөн. Гол төлөв үүнийг уншиж байхад яг том томруунаас гарч ирсэн утга бол Бурханы танд бодуулах гэсэн утга байдаг.
3-р асуулт: “Би энэ бүхнийг амьдралдаа яаж хэрэгжүүлэх вэ?” Энэ бол хэрэглээ. Энэ шатан дээр та үнэнийг бодит амьдралдаа хэрэглэх билээ. Энэ шатан дээр Бурханы Үг таны амьдралд өөрчлөлтийг бий болгоно. 


ТА НУУЦЛАГ ЗҮЙЛСИЙГ УМАРТАЖ, ИЛТ ҮНЭНЭЭР ЯВААРАЙ.