БУРХАН ОРШИН БУЙГ ТА ЯАЖ МЭДЭХ ВЭ?

БУРХАН ОРШИН БУЙГ ТА ЯАЖ МЭДЭХ ВЭ?

“Учир нь Бурхан дэлхийг Христ дотор Өөртэйгөө эвлэрүүлж, тэдний гэм бурууг эс тооцсон ба эвлэрлийн үгийг бидэнд даалгасан билээ.” 2 Коринт 5:19

Марксист үзэлтэй залуу зочныхоо нүд рүү эгцлэн ширтээд “Би өөрөөс чинь гурван асуулт асуувал дургүйцэхгүй биз дээ? Нэгдүгээрт, Бурхан байгаа гэдэгт чи яаж ийм итгэлтэй байж чадаж байна? Бурханы оршин буйг чи нотолж чадах уу? Хоёрдугаарт, Библи үнэн болохыг чи яаж мэддэг вэ? Гуравдугаарт, Бурхан гэж байдаг бол яагаад ийм олон хүнд зовлон туулахыг зөвшөөрдөг вэ?” гэж асууж гарав.
Хэрэв танд энэ гурван асуулт оногдож, тус бүрт нь нэг л минут хариулах хугацаа өгөгдсөн бол та юу гэж хэлэх байсан бэ? Миний хувьд бол нэг л баримтыг гаргаж ирэх байсан байх. Библид илчлэгдсэн Бурхан хэрэв үгүй бол хүмүүний зүрх сэтгэлд өөр юугаар ч дүүргэшгүй хоосон зай байдаг тухай би ярих байсан.
Францын гүн ухаанч Блайз Паскал бичихдээ аливаа хүний зүрхэнд байдаг вакум орон зайг зөвхөн Есүс Христ нөхөж дүүргэж чадна гэсэн байдаг. Эрчүүд эмэгтэйчүүдийн зүрхэнд хоосон зай үнэхээр бий. 17 настай тэргүүлэгч сурагч залуугийн асуусан гурван асуултад өгч болох хангалттай хариу гэж үгүй. Зөвхөн Хүүгээрээ дамжуулан, бичигдсэн Үг нь хүн болсон буюу Есүс Христээр дамжуулан Бурханы илчилсэн үнэн байхгүй бол тэдгээр асуултад хариулах боломж алга.
Нэг тогтолцоог дутмаг муу гэж давшлах нь ондоо тогтолцоог давуу сайн гэж нотлохгүй. Тэгвэл Бурханы оршин буйг та яаж нотолж болох вэ? Оросын сансрын нисгэгчид хэлэхдээ Бурханыг хайж сансарт ниссэн боловч тэнд ч Түүнийг хараагүй гэжээ. Тэдний зөв байсан гэж үү?
Зарчмын хувьд би Бурханы оршин буйг нотолж огт чадахгүй. Нөгөөтэйгүүр Түүний оршин буйг та үгүйсгэж бас чадахгүй. Гэвч би Түүнийг түлхэн татгалзахаас илүүтэй Түүний оршин буйг хүлээж авах нь логикийн хувьд илүү хүлээн авууштай шалтгаануудыг би үзүүлж чадна. Бурхан бол олон шашинд сургадаг шиг гүн ухааны хийсвэр ухагдахуун биш, харин Бодгаль болохыг би энд онцолмоор байна. Тэр бол хүмүүст өөрийгөө илчилсэн Эцэг билээ. Зарим хүн Бурханд итгэхээсээ өмнө Түүний талаар мэдэж болох бүхнийг ойлгох гэж ихэд хичээдэг. Тэгэхдээ Түүний оршин буйг харуулсан гол баримтыг барьж авч чаддаггүй, мөн Есүс Христ гэдэг хүний дотор бидэнд илчилсэн Түүний үнэнийг харахгүй өнгөрдөг.
Дүгнэлт болгон хэлэхэд, миний хариултын егөөдөл бол би Бурханы оршин буйг нотолж чадахгүй. Гэвч би Түүнийг танд танилцуулж чадна. Ингэхийн тулд Түүний Хүү, Есүс Христтэй таныг учруулж болно. Тэр дэлхийд амьдарч, нас эцэслээд, үхэгсдээс амилж Өөрийн тэнгэрлэг чанараа нотлон харуулжээ. Ингэснээр Шинэ Гэрээний гол цөмийг баталгаажуулжээ.