ГЭРЛЭЛТИЙН УТГА УЧИР

ГЭРЛЭЛТИЙН УТГА УЧИР

“Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно” Ефес 5:31

“Гэрлэлт бол эмэгтэй хүн хүсэн хүлээснээ хэзээ ч авахгүй, харин эрэгтэй хүн авснаа хэзээ ч хүсэн хүлээгээгүй байх харилцаа” гэж хэн нэгэн хэлжээ. 
Бас нэг ёжлолтой түүхийг ярья. Нэг аав сургуулийн насны хүүтэйгээ ярилцаж байжээ. Хүү түүнээс “Аав аа, Африкийн зарим хэсэгт эр хүн гэрлэн гэрлэтлээ эхнэр болох хүнээ мэддэггүй гэж сонссон. Энэ үнэн үү?” гэж асуутал аав нь “Хүү минь, ихэнх улс орон тийм байдаг шүү дээ” гэж хариулж гэнэ. 
Тийм ээ, гэрлэлтийн талаарх цагаан хошигнол сонсож өөрсдийгөө шоолж жаахан инээж болно. Гэтэл дэлхий, инээд хүрэмгүй байдлаар орчин үежээд, гэрлэлт гэдэг зүйл яг юу болчихсон юм бэ? 
Уламжлалт нийгэмд гэр бүл нь тэргүүн үнэт зүйл байж, хүндэлж, хөхүүлэн дэмждэг байж. Хүчтэй, журамтай гэр бүлийг байгуулахад гэрлэлт болон хүүхэдтэй болох явдал чухал үүрэг гүйцэтгэнэ. Харин ертөнц даяарших тусам Барууны нийгмийн бие даасан “Миний хэрэгцээ нэгдүгээрт” гэсэн үнэт зүйлс тархаж эхэлжээ. Хувь хүний аз жаргал нэгдүгээрт тавигдах болов. Ихэнх гэрлэлтийн зорилго нь хувь хүн өөрийн романтик мөрөөдлөө биелүүлэхэд оршино.
Тим Келлер “Гэрлэлтийн утга учир” номдоо “Орчин цагийн Барууны нийгэм, зах зээл үнэхээр давамгайлагч үр нөлөөтэй болсонд, түүхийн турш гэрээний харилцаа байж ирсэн ихэнх харилцааг, тэр дотор гэрлэлтийг, хэрэглэгчийн загвараар тодорхойлох болсон гэж социологич судлаачид баталж байна” гэдгийг онцолжээ. Тэгээд тэр харилцаа таны хэрэгцээг хангахаа боливол та дараагийн харилцаа руу шилждэг болсон.
Яагаад Бурхан гэрлэлтийн харилцаа, гэрлэлтийн гэрээг тогтоож өгсөн бэ? Энэ тухай Келлер “Есүс Христээр дамжуулан хүн бидэнд хандсан Бурханы авралт хайрыг тусган харуулахаар гэрлэлтийг санаачилсан… Энэ бол сүнслэг хоёр найз аян замд нэг нэгэндээ тусалж явах арга зам. Ингэснээр тэр хоёр Бурханы хүссэн хүн болно. Сайн мэдээ таны зүрх сэтгэлийг дотор талаас чинь шинэчлэн бүтээж, таны амьдралыг оргүй хоосноос бүрэлдүүлж босгох гол хэрэгсэл бол гэрлэлт” гэж  их зөв хэлжээ.
“Бурхан зарлигдан “Тиймээс эр хүн эцэг эхээ орхин, эхнэртэйгээ нийлж, хоёул нэг махбод болно” Эхлэл 2:24 гэж айлдахдаа Тэр өөрийнхөө бүтээлч байдлаа гайхуулах гэсэн биш, харин хоёр хүний дотно өсөлт хөгжлийг зөвшөөрөхийг зорьсон.  
Бурхан бүтээлээ сайн мэддэг. Тийм учраас бид нарт гэрлэлтийг амжилттай авч явах арга замыг өгчээ. Сайн мэдээ эхнэр нөхөр хоёрыг Бурханы хайраар дүүргэж, гэрлэлтийн аян замдаа хүчийг авч, аялах арга замыг тодорхойлдог. Тэгвэл таны хань чинь, хайрлах учиртай хэмжээнд таныг хайрлаж чадахгүй байвал, та үүнийг нь зөв хүлээн авч чадна…  
Гэрлэлтийн асуудал бол гэрлэлт өөрөө биш. Харин гэрлэлтийн зорилгыг буруу ойлгосон явдал. Мөн бид гэрлэлтийг Сайн мэдээний хүчгүйгээр хийх гэсэн оролдлого нь тун буруу асуудал. Таны амьдралд юу ч бүтэхгүй байвал гэрлэлтийн амлалтаа дахин нэг санаарай. Өнөөдөр яг үүнийг л хийх хэрэгтэй. 


ГЭРЛЭЛТ НЬ ХОЁР ХҮНИЙ ХАМТЫН ӨСӨЛТ ХӨГЖИЛ