ШУДАРГА ЗАНТАЙ ХҮҮХДҮҮД

ШУДАРГА ЗАНТАЙ ХҮҮХДҮҮД

“Зөвт хүн гэм зэмгүй явах. Үрс нь түүнээс хойш ч ерөөгдөх” Сургаалт үгс 20:7

Олон жилийн өмнө зөвлөмж нэвтрүүлгээрээ аав маань нэг асуултыг дэвшүүлж байжээ. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан ертөнцөд Б-нэрийдсэн хүүхдүүдийг өсгөх боломжтой юү? Түүний хариулт “Боломжтой”. Гэвч амаргүй.
Хүүхдийг шударга зантай болгон өсгөх даалгавар хэцүү санагдах болсон. Яагаад гэвэл намайг өсгөж байсан аав ээжийн минь үеэс, одоо үед хүүхэд өсгөх ажил нь хамаагүй их тэвчээр шаардсан ажил болжээ. Хүүхэд мөлхөж эхэлсэн цагаасаа л утас интернеттэй холбогдож байгаа учраас боломжгүй мэт. Харин миний аавын өгсөн дараах зөвлөмж танд зорилгоо биелүүлэхэд чинь тусалж чадна. 
Зөвлөмж1. Үлгэр жишээ бай: Та өөрөө хүсээд хүүхэдтэй болсон. Бурхан танд аав, ээж хэмээх цол өгсөн. Тиймээс үүрэг хариуцлагаа нухацтайгаар авч үзэгтүн. Шулуун шударга хүний үлгэр жишээг харуулж амьдар. Хэрэв та хүүхдүүдээ Бурхантай харилцаатай байлгахыг хүсэж байгаа бол та өөрөө Бурхантай харилцаатай бай.  Хүүхдүүдийнхээ эсрэг гэм үйлдлээ гэхэд гэмшихийг чинь, Бурханы Үгэнд цаг гаргахыг чинь, бас бусадтай хамт Христитгэгчдийн хүрээлэлд амьдрахыг чинь тэд харах ёстой. Хүүхэд бол таны тусгал.  
Зөвлөмж2. Хүүхдүүддээ өөрөөрөө байхад нь тусал: Эцэг эх хүүхдэдээ асуудал, дарамтаас ангижирч сурахад туслах нь асар их тус юм. Бурхан хүүхдийг чинь яг одоо байгаагаар нь бүтээснийг баяртайгаар тэмдэглэ. Хүүхэд тань энэ амьдралд, бас Бурханы Хаанчлалд ч өөрийн гэсэн үүрэгтэй болохыг онцол. Иймийн тулд Бурханы үгээс өөрийг эрэлхийлдэг дэлхий ертөнцөөс тодорхой зайд байлгах шаардлагатай. Заримдаа яагаад үгүй гэж хариулдаг тухай тэдэнд зааж өг. Өөрөөр хэлбэл та хүүхдүүддээ “Би бусадтай адилхан байх шаардлагагүй. Би бол би байж чадах цорын ганц хүн” гэдгийг ойлгоход нь тусална гэсэн үг. Таны хүүхдийн амьдралд нөлөөлөх хүчин зүйл олон. Тав тухтай байдлыг эсэргүүцэхийг зааж өгөх нь тийм ч амаргүй. Харин Бурхан Өөрөө танд чадамжийг өгнө.
     Зөвлөмж3. Хүүхдийнхээ зүрх сэтгэл, оюун ухааныг сайн зүйлсээр тэжээж зан чанарыг нь батжуул: Аав маань надад “Чиний хүүхдүүд утас, сошиал, дуу хөгжим гээд өөрийн зан чанараа төлөвшүүлж чадахгүйд хүрнэ. Тиймээс чи хүүхдийнхээ амьдралд сайн зүйлсийг зориудаар оруулах шаардлагатай” гэж билээ. Өөрөөр  хэлбэл хүүхдүүдийнхээ нүд болон оюун ухааны өмнө юуг зөвшөөрч, юуг зөвшөөрөхгүй байхаа хамгийн сайнаар хянана гэсэн үг. Мэдээж та бие махбодыг нь аль болох бүрэн бүтэн байдлаар тэжээж тэтгэхийг бодох нь гарцаагүй. Хичээл зүтгэлтэйгээр тэдний зүрх сэтгэл, оюун ухааныг сайн зүйлсэд нээлттэй болгохын тулд боломж бүхнээ ашиглаарай.
Зөвлөмж4. Хүүхдээ үнэлж хүчтэй болго: Таны хүүхдэдээ хэлж байгаа үг ямар хүч нөлөөтэй болохыг та ер нь бодож үзсэн үү? Таны урам хүүхдийн чинь бүхий л амьдралд нөлөөлж чадна. Сургаалт үгс номд “Зохимжтой хэлсэн үг мөнгөн хээ угалзны дундах алтан алим мэт буюу” 25:11гэжээ. 
“Миний мундаг сайн хүү/охин” гэж орой унтах бүрд нь шивнэдэг бол энэ нь үгээр илэрхийлшгүй ач тустай үг байдаг. Яагаад гэвэл энэ мэт урам зоригийн үгс Тэнгэрлэг Эцэгийн зүрх сэтгэлийг цуурайтуулдаг.
Тийм ээ шударга зантай, Бурханыг болон бусдыг хайрладаг хүүхдийг Бурханы тусламжтайгаар өсгөх нь боломжтой зүйл билээ. 


ШУДАРГА ЗӨВ ХҮҮХДИЙГ ӨСГӨХӨД БУРХАН ТАНД БҮХ ЧАДАМЖИЙГ ӨГНӨ