ЗАН ЧАНАР БОЛ ТУЛААНЫ ТАЛБАР

ЗАН ЧАНАР БОЛ ТУЛААНЫ ТАЛБАР

Өөлөх өөгүй нэгэн нь цус урсгагчдад занагдах. Чигч шударга нэгний амь нь хүртэл нэхэгдэх” Сургаалт үгс 29:10

Таны тухай бусад хүн юу гэж боддог бол. Зан чанар тань таныг яг хэн болохыг чинь илтгэдэг бөгөөд сөрөг ч бай, эерэг ч бай хийдэг үйлдлээр чинь илчлэгддэг. Харин Ральф Валдо Емерсон “Таны зан чанар таны юу гэж бодож байгаагаар чинь тодорхойлогдоно” гэж арай өөрөөр тэмдэглэжээ. 
Итгэл үнэмшил нь хүний зан чанарыг бий болгодог. Хүнд зөв буруугийн талаар үнэмшил байхгүй бол ёс суртахууны хувьд буруудах амьдрал болж хувирдаг. Харин хүмүүсийн итгэл үнэмшил соригдохын цагт түүний дотор шулуун шударга байдал хэр их байгааг харж болно. Яагаад гэвэл хүн зөрчилд орсноороо зан чанарыг үнэн утгаар нь шалгах боломжтой. Нэг бол буулт хийн зөв буруугийн мэдрэмжийг зөрчиж буй зүйлийг дагах. Аль эсвэл үр дагаврыг амсаад бат зогсох болдог.
Олон зууны өмнө Персийн хатан Ваштид яг ийм зүйл тохиолдсон. Түүнийг Хаантан найр дээр согтуу хөлчүү цэргийн удирдагчийн өмнө бүжиглэхийг шаардав. Тэр цагийн эмэгтэйчүүд нөхрийнхөө хүсэлтийг эсэргүүцэлгүй хийдэг байжээ. Гэвч Вашти Хатан хөлчүү эрчүүдийн өмнө бүжиглэвэл, хүн бүхэн өөрийг нь завхай нүдээр ширтэхийг мэдэж байлаа. Хэрэв бүжиглэхээс татгалзвал хатан сэнтийнээс хөөгдөнө гэдгээ ч мэдэж байв. Гэвч Хатан их үнэ цэнтэй шийдвэр гаргасан. Зан чанар заавал үнэ цэн шаарддаг.
Вилл Вайтад ч бас яг ийм зүйл тохиосон. Тэрээр цэцэглэж буй электроникийн компанийн дөрвөн тэргүүлэгчдийн нэг. Улмаар дөрвөн бизнес эрхлэгч нэгэн чуулга уулзалтад явжээ. Уулзалт зохион байгуулсан компанийн ахлах хамтрагч оройн төгсгөлд эрчүүд тус бүрд хамт хонох бүсгүй бэлдсэн тухай хэлэв. Тэгэхэд нь Билл “Үгүй би явахгүй” гээд зочид буудалдаа эргэж очих хүсэлтэйгээ илэрхийлжээ. Бусад нь  “Өө боль доо,  Билл. Бусдын баяр хөөрийг бүү унтраагаач” гэж хамтран ажиллагсад түүнийг ятгав. Гэвч тэр үзэл үнэмшлээсээ зуурсаар байлаа. Үүгээр түүний жинхэнэ зан чанар илэрсэн. 
Таны өмнө зөрчил, сорилт тулгарахад та зөв зүйлийг үйлдэх хүчийг олж авахаар зан чанараа дуудаж туслуулдаг юм биш. Харин зөрчил нь таны үнэн зан чанарыг илчилдэг. Сенатор Ден Коутс “Хэрэв олон жилийн турш буулт хийж, үйлдлээ зөвтгөх байдлаар амьдарч, зан чанараа нэгэнт үрэн таран хийсэн бол, хямралын цаг мөчид түүнийг дуудаж бий болгох боломжгүй. Баатарлаг үйлсийн цор ганц шалгуур бол тухайн мөч дэх талбар юм. Дадал зуршил бол зан чанарын өдөр тутмын тулааны талбар” гэжээ.
Дүгнээд хэлэхэд, таны үзэл үнэмшил бол таны зан чанарын үндэс суурь. Таны дадал зуршил бол зан чанарын чинь хэв. Зөрчил хямрал бол зан чанарын чинь шалгуур. Таны зан чанарын далайцыг танд буй зориг зүрхний хэмжээгээр тодорхойлж болно.
Дараах үг өнөөдрийн энэ сэдвийг үнэхээр сайхан тайлбарлажээ. “Бодолдоо болгоомжтой байгтун. Бодол чинь үгс болдог. Үйлсээ болгоомжтой хийгтүн. Үйлс чинь дадал зуршил болдог. Дадал зуршилдаа болгоомжтой байгтун. Дадал зуршил чинь зан чанар болдог. Зан чанараа бүрэлдүүлэхдээ болгоомжтой байгтун. Зан чанар чинь хувь заяа болдог” гэж нэр нь үл мэдэгдэх зохиогч хэлжээ.  


ЗАН ЧАНАР ЗААВАЛ ҮНЭ ЦЭН ШААРДДАГ