ШУЛУУН ШУДАРГА БАЙДЛЫН ГОЛ ДАЙСНУУД

ШУЛУУН ШУДАРГА БАЙДЛЫН ГОЛ ДАЙСНУУД

“Өөлөх гэмгүй явагч нь аюулаас ангид. Замаа муруйлгагч нь илчлэгдэнэ” Сургаалт үгс 10:9

“Би гэртээ 9 цаг гэхэд ирнэ”. Гэвч есөн цаг нь болоход тэр ирээгүй байна. Мөн арав, арван нэг гэхэд ирээгүй л байна. Эцэст нь 11.50 гэхэд хаалга дуугарна. “Чамайг чинь 9 гэхэд гэртээ ирчихнэ гэж хэлсэн гэж би бодсон шүү дээ” “Тийм л дээ, гэхдээ нэг юм болоод...”
Өнөөдөр хүмүүс ирнэ гэчхээд ирэхгүй байх нь олширсон уу. Ямар нэгэн зүйл хэлж амлачхаад биелүүлэхгүй байх нь ихэссэн үү. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад хүмүүс хэлсэн үгээ биелүүлэх тал дээр хариуцлагагүй болсон гэж та үзэж байна уу?
Магадгүй та “Энэ цагт зан чанарын доройтлыг зогсоохын тулд бид юу хийж чадах билээ дээ?” гэж бодож болох. Тэгвэл бодсоноосоо илүүг хийж болно. Нэгдүгээрт,  ухагдахуунуудаа тодорхой болгоцгооё. Шулуун шударга байдал бол таны хэн болохыг тодорхойлогч ёс суртахууны бүрэлдэхүүн. Харин зан чанар бол зоосны нөгөө тал. Энэ нь таны үйлдэлтэй холбоотой.
Шулуун шударга байдал нь Бурханы үнэн дээр суурилна. Бурхан Арван Хуулийг өгөхдөө “Арван Санал Зөвлөмж” юм уу эсвэл “Ёс суртахууны тухай арван санаа” гэсэн бөөрөнхий байдлаар өгөөгүй. Харин “Энэ бол буруу, энэ бол зөв” гэж айлдсанчлан сөрөг болон эерэг хуулиуд юм. Шулуун шударга байдлын бусад тулгуур чулуу нь хариуцлага болон тайлагнал. Эдгээр нь жижиг завины хоёр сэлүүр шиг амьдралыг тань тэгш байлгана.
Зохиолч Жеймс Миченер өөд болохоосоо өмнөхөн “Дээр үед тийм ч сайхан байгаагүй ч өмнөх үеийн эрчүүд, эмэгтэйчүүд зарим зүйлийг зөв, зарим зүйлийг буруу гэж үздэг байжээ. Тэд дандаа зөвийг хийж байгаагүй ч ялгааг нь мэддэг байлаа. Гэтэл энэ цаг үед зөв буруугийн ялгааг мэддэггүй хүмүүс аюултай” гэж тэр батлан ярив.
Тэгвэл Жон Соутер “Шулуун шударга байдал” гарчигтай нийтлэлдээ шулуун шударга байдлын дөрвөн дайсан байдаг тухай өгүүлжээ.
Хууран мэхлэлт бол Абрахамын ашигласан зүйл байжээ. Сараа өөрийнх нь эхнэр мөн гэдгийг мэдэгдмээргүй байхдаа тэр “Энэ бол миний дүү” гэж хэлэв. Энэ нь хагас үнэн байж.
Гүехэн зан буюу шулуун шударга байдлын хоёр дахь дайсан бол үнэндээ хэнд хамаатай юм бэ гэж үзэх үзэл. Хүмүүс зан үйлээ зөвтгөхдөө “Бүгд л ингэж байна шүү дээ” гэж хэлдэг. Гүехэн зан бол “Энэ бол миний тэмцэх зүйл биш” гэж хэлээд, олноо сайшаагдахгүй байр сууринд зогсохоос татгалзах байдал. Зан чанар бол үзэл баримтлалын үр дүн. Энэ нь шулуун шударга байдлын үндэс суурь.
Хуурамч зан бол өнөө цагийн хараал. Хэн нэгэн танаас “Сонин сайхан юу байна даа?” гэж асуухад та “Өө, юмгүй, тайван” гэж хариулна. Та тайван сайн биш. Гэвч та шударгаар хариулж сэтгэл зүйн харилцаа үүсгэхийг ч хүсэхгүй байна.
Ашигч зан буюу шулуун шударга байдлын дөрөв дэх дайсан нь хамгийн бага эсэргүүцэл үзүүлж, замыг товчлох арга зам билээ. Жишээлбэл, эхнэр минь мэдэхгүй юм чинь хийхэд зүгээр гэсэн үзэл. Цагаа олсон байдлын тахилын ширээнд үүрдийн үнэ цэнийг золиослох явдал. Энэ бол манай цаг үеийн хараал. Харин ямар ч үнэ цэнэ төлөх байлаа ч шулуун шударга байдлыг олж авууштай.


ШУЛУУН ШУДАРГА БАЙДАЛ НЬ БУРХАНЫ ҮНЭН ДЭЭР СУУРИЛНА