ДАХИН ТӨРСӨН НЬ III хэсэг

ДАХИН ТӨРСӨН НЬ III хэсэг

 “Хэрэв миний тунхагласан үгийг та нар баримталж бас дэмий хоосон итгээгүй л бол, та нар түүгээр мөн аврагдсан. Учир нь би хүлээн авснаа та нарт юуны түрүүнд дамжуулсан. Бичвэрийн дагуу Христ бидний нүглийн учир үхсэн бөгөөд оршуулагдан, Бичвэрийн дагуу гурав дахь өдөртөө амилуулагдсан” 1 Коринт 15:3-4

Асар олон хүн Элч нарын тунхгийг уншин залбирч “Тэнгэр дэлхийг бүтээгч Бурхан Эцэгт би итгэдэг... ” гэж тунхагладаг. Гэвч диваажинд очих үгүйгээ олон хүн баттай мэддэггүй. Тэд сүм чуулганд яваад сурчихсан, бүхий л зүйл тэдэнд танил. Тэд янз бүрийн тунхгийг цээжээр мэддэг. Итгэгч хүний зан үйлийг хийдэг боловч сэтгэлийнхээ гүнд эргэлзээ тээсээр. Шулуухан хэлэхэд, тэдэнд авралын баталгаа дутмаг. 
Энэхүү цуврал зөвлөмжид “Би дээрээс төрснөө яаж мэдэх вэ?” гарчигтай нэг нийтлэл бий. Тэнд доктор Гай Даффийлд яг энэ асуудлын талаар эргэлзээтэй таван гол шалтгааныг хөндсөн байдаг.
1-рт: Зарим хүн авралаа үйлсээр олж авахыг хичээдэг. Тийм хүмүүн нүглийнхээ өрийг дарахаар, хангалттай зүйл хийсэн үгүйгээ, баттай мэдэж хэзээ ч чадахгүй. 
2-рт: Зарим хүн өөрийгөө сайн хүн гэж боддог. Гэвч бодит байдал дээр тэд дээрээс дахин төрөөгүй. 
3-рт: Зарим хүн амьдралд нь буй гэм нүглийг шийдвэрлэж чаддаггүй. Тийм учраас тэнцвэргүй, итгэлгүй, эргэлзээтэй байдлаар амьдардаг. 
4-рт: Бурханы Үгэндээ юу гэж айлдсанд зарим хүн үнэндээ итгэдэггүй. Тэд эрх мэдлийн асуудлыг өөртөө шийдвэрлээгүй тул Ариун Бичээсийн Үгийг үнэн бодит гэж итгэж зөвшөөрдөггүй.
5-рт: Зарим хүн Шүүлтийн Өдрийг хүртэл хүлээх шаардлагатай гэж үздэг. Тэр хүртэл хангалттай хэмжээний оноо цуглуулж шат ахих ёстой гэж итгэдэг.
Доктор Даффийлдийн хэлснээр “Аврал бол сайн үйлсийн шагнал биш. Бурхан айлдахдаа “Хамаг зөвт байдлууд маань бохир хувцас мэт” Исаиа 64:6 гэсэн. Хэрэв бидний зөвт байдал Эзэнд харагддаг бол Тэр бидний нүглийн тухайд юу гэж бодох бол? Элч Паул Ром хотынхонд бичихдээ “Бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй”  (Ром 3:23)” гэжээ. 
Та Бурханы тушаал зааварт дуулгавартай байж, эсвэл дагахыг хичээснээр аврагдахгүй. Хүн өөрийн сайн үйлсээр авралын баталгааг олж авах ямар ч боломжгүй. Аврал бол нигүүлсэл. Энэ бол үнэгүй өгдөг, үйлсээр олж болохгүй, зохистой байдлаар авч чадамгүй Бурханаас тааллаар өгсөн бэлэг. “Нигүүлслийн учир итгэлээрээ аврагдсан нь та нараас бус харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр чинь биш тул хэн ч үл сайрхах болно” Ефес 2:8, 9 
Бусад хүн нүглийн асуудлыг хэзээ ч шийдвэрлэж байгаагүй болохоор дээрээс төрсний баталгааг аваагүй байдаг. Тэд гэмт мэдрэмжээ давахыг хүсдэг. Тэд өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэхийг хичээдэг. Мэдээж тэд эерэг бодолтой болохыг хүсдэг. Өөрийг нь уландаа гишгэгчид амжилттай яваагаа харуулахсан гэж боддог. Тэд аз жаргалтай байхыг хүсдэг тул амьдралдаа шашин шүтлэг оруулдаг. Бурхан үүнийг мэднэ.
Зарим хүн “Хэрэв та Есүсийг Эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч, Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл, аврагдах болно” (Ром 10:9) гэж бичсэнийг тэд зөвшөөрдөггүй. Хэрэв та энэ хүмүүсийн нэг бол Бурхан танд худал хэлэхгүйг ойлгох хэрэгтэй. Бурхан хэлсэн л бол, Тэр үнэн хэлсэн.


ТА МӨНХ АМЬТАЙ ҮГҮЙГЭЭ ЯГ ОДОО МЭДЭЖ ЧАДНА ГЭДГИЙГ БУРХАН ТАНД МЭДҮҮЛЖ БАЙНА