ДАХИН ТӨРСӨН НЬ II хэсэг

ДАХИН ТӨРСӨН НЬ II хэсэг

 “Хүнд өөрт нь зөв мэт зам харин эцэс нь үхлийн зам” Сургаалт үгс 16:25

Мөнгөтэй хүн буяны байгууллагад мөнгө илгээх, Лам үсээ хусаад даяанчлах, залуухан эмэгтэй ариун байх тангараг өргөөд гэлэнмаа болох нь хоорондоо адилгүй үйл явдал. Гэвч энэ хүмүүст “Намайг нас барахад миний үйлсийг Бурхан мартахгүй байгаасай” гэж зүтгэж байна.Тэгэхээр та “Мууг бус сайныг үйлдээд байвал Бурхан намайг анзаарч Диваажиндаа оруулна” гэдэг үгтэй санал нийлж байна уу, эсвэл үгүй юү. Диваажинд орох үгүйг хэн шийддэг вэ?  
Нэг сургаал номлогч сүмд нь хааяа нэг ирдэг эмэгтэйг мэддэг. Тэр эмэгтэй “Үхлийн дараах амьдралын талаар хэн ч мэдэх боломжгүй” гэж үздэг. Нэг өдөр пастор тэр эмэгтэйгээс “Та өнөөдөр нас барвал диваажинд очих үгүйгээ баттай мэдэх үү?” гэж асуужээ. Эмэгтэй жаахан тулгамдсанаа “Диваажинд орох байлгүй дээ...” гэж хариулснаа “Энэ тухай энэ амьдралд мэдэх боломжтой гэж би итгэдэггүй” гэжээ. Сургаал номлогч “Тэгвэл та Бурханы Үгэнд итгэдэггүй гэсэн үг үү?” гэхэд эмэгтэй “Мэдээж Бурханы үгэнд итгэдэг” гэж хариулав. 
Номлогч түүнээс “Би танд Библээс ганцхан ишлэл үзүүлж болох уу?” гэж асуухад эмэгтэй “Библи дотор миний мэдэхгүй зүйл гэж байхгүй” гэж хэлээд яриагаа дуусгахыг хичээв. Номлогч “Богинохон эшлэл харуулъя” гэж ятгаад Библиэ нээн “Та нар мөнх амьтай гэдгээ мэдээсэй гэсэндээ би Бурханы Хүүгийн нэрд итгэдэг та нарт үүнийг бичлээ” гэж 1 Иохан 5:13- аас уншаад “Та үүнд итгэж байна уу?” гэхэд эмэгтэй “Мэдээж тийм” гэж хариуллаа. “Та Бурханы Хүүгийн нэрд итгэдэг үү?” “Итгэдэг” “Та зөвхөн Түүнийг Аврагчаа гэж итгэдэг үү?” “Тийм ээ, итгэдэг” гэж эмэгтэй хариуллаа. 
Тэгээд пастор түүнд “Тэгвэл та аврагдсан байна шүү дээ. Та дээрээс төрсөн байна” гэхэд эмэгтэй хэсэг зуур бодож байснаа “Тийм л юм шиг байна...” гэв. Пастор түүнд “Би таны асуудал юу болохыг мэдлээ. Таныг сургуульд байхад арай ондоо байдлаар тайлбарласан юм шиг байна” гэхэд эмэгтэй “Юу гэнэ ээ?” гэж асуув. “Таныг сургуульд байхад МЭДЭЭСЭЙ гэдэг үгийг НАЙДААСАЙ гэсэн юм шиг байна” гэж хариуллаа. 
 “Өөр хэний ч дотор аврал үгүй. Учир нь бид аврагдаж болох өөр нэр тэнгэрийн доор хүмүүнд эс өгөгдөв” Үйлс 4:12 гэсэн байна. Мөн Есүс айлдахдаа “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” Иохан 14:6 гэсэн байдаг. 
Танд нэг Сайн Мэдээ хэлье. Та мөнх амьтай болсноо яг одоо баттай мэдэж болно. Та үүнийг мэдэхийн тулд үхэлтэй нүүр тулах мөчийг хүлээх шаардлагагүй. Энэ мөнх амьдрал бол бэлэг. Та үүнийг үйлсээр олж авах, эсвэл худалдаж авах боломжгүй. Зөвхөн бэлэг болгож авч болно. Есүс Христ загалмайд цовдлогдоход Бурхан Түүнийг таны оронд үхсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ингэснээр Бурхан танд Өөрийнх нь гэр бүлд үрчлэгдэх боломжийг өгсөн. 


“ХҮҮТЭЙ ХҮНД АМЬ БИЙ. БУРХАНЫ ХҮҮ БАЙХГҮЙ ХҮНД АМЬ БАЙХГҮЙ” 1 ИОХАН 5:12