ДАХИН ТӨРСӨН!

ДАХИН ТӨРСӨН!

“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно”. Иохан 3:16

Керол Туулар гэгч бүсгүй зоогийн газарт ажилладаг байв. Нэг өглөө зоогийн газар нээхээс өмнө бүсгүй бэлтгэл ажлаа хийгээд сууж байжээ. Гэтэл хаалганы хонх дуугарч, дурангаар хартал цэвэрлэгч залуусын нэг байхаар нь үүдээ нээв. Тэр болсон явдлын талаар дурсахдаа “Би хаалгаа нээж өгөөд албан тасалгаа руугаа эргээд явахдаа тэр залуу намайг дагаад байгааг нүднийхээ булангаар анзаарсан. Гэнэт өнөөх залуу надад компанийн мөнгөний сейф нээхийг тушаав. Би маш их айж, залбираагүй маш их удсан байсан ч, Бурханд цөхрөнгөө баран залбирч байсан. 
Гэнэтхэн Керолын муу совин татаж, ходоод хэвлийгээр нь хүйт даав. “Энэ залуу намайг бас зүгээр орхихгүй юм шиг байна” гэж тэр боджээ. Үнэхээр зүгээр орхиогүй. Цэвэрлэгч залуу түүнийг хүчирхийлээд, дараа нь толгойд нь буу тулгаж, хоёр удаа гох дарсан. Керол “Би тэр даруй үхнэ гэдгээ мэдсэн... Гэтэл би үхэхэд бэлэн биш гэдгээ бас мэдсэн” гэв.
Толгойдоо хоёр удаа буудуулсан бүсгүй ухаан алдаагүй. Арай ядан мөлхөн байж утас залган тусламж гуйв. Тэгтэл бүр аймаар нь түүн рүү дайрсан этгээд эргэн орж ирээд, түүний толгой руу нь дахин гурав буудсан. Керол ярихдаа “Дахин буудуулж байх мөчид ч би амьд гарна гэсэн найдвараас зуурсаар байсан” гэжээ.
Керол амьд гарсан нь бараг итгэмээргүй. Эмнэлэгт хүргэгдээд, эмч нар түүний тархинд шигдсэн таван сумыг гарган авчээ. Эмч нар түүний сэхсэн явдлыг “Анагаах ухааны гайхамшиг” гэв. Гэвч жинхэнэ гайхамшгийг хэн бүтээсний Керол мэдсэн тул эдгэрч тэнхрээд Библийн сургуульд элсэн оржээ. Хэрэв бүсгүй үхэлтэй нүүр тулаагүйсэн бол үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэх байсан бол... Харин одоо тэр өөрийгөө орвонгоор эргэсэн амьдралд бэлтгэхээр шийдсэн.
Мөнх хугацааны үүдээр ороогүй байхдаа, хэн ч үхлийн дараах амьдралын талаар тэгтлээ нухацтай боддоггүй. Гэвч “Үхэлтэй нүүр тулах мөчид биш, аюулд өртөхөөсөө өмнө хүн үхэхэд бэлэн байх ёстой” гэдгийг Керол хэдхэн хормын дотор сурчээ. Санваартан Ден Плайс энэ тухайд “Аливаа хүн үхлийн ирмэгт тулахаасаа өмнө хожим яах тухай асуудлаа шийдсэн байх учиртай” гэж хэлсэн байдаг. Гэвч үхэл тулаад ирэхэд ийм шийдвэр гаргах боломж үнэхээр бий гэж үү?
Ихэнх хүн бодохдоо “Буян сайн үйлдвэл үхэлд бэлдэж буй хэрэг” гэж үздэг. Гэвч та үүнд нэг ч хором найдаж болохгүй! Есүс Христ “Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалыг үзэж үл чадна” Иохан 3:3 гэж хэлсэн байдаг.
Есүсийн айлдсан зүйл бол мөнх амьтай болохын тулд та хоёр удаа төрөх ёстой юм. Нэг удаад байгалийн жам ёсоор мэндэлж, хоёр дахиа ер бусын байдлаар төрөх учиртай. Магадгүй та “Сүнс гээд юун аймаар юм яриад байна вэ?” гэж бодож болох. Үнэндээ аймаар зүйл биш. Сүнсээр дээрээс төрөх нь Есүс Христийг амьдралдаа бодитоор урьж оруулахын үр дүн. Хүн дээрээс төрснөө таних боломжтой юү? Үнэхээр дээрээс төрсөн эсэхээ мэдэхийн тулд яах вэ? Энэ асуултуудын хариуг дараа дараагийн хуудаснаас уншаарай.


ТА ҮХЭЛТЭЙ НҮҮР ТУЛАХ МӨЧИД БИШ АЮУЛД ӨРТӨХӨӨСӨӨ ӨМНӨ ҮХЭХЭД БЭЛЭН БАЙХ ЁСТОЙ