ДОТООД ХОЛБОО

ДОТООД ХОЛБОО

 “Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно.” Иохан 15:7

Габриел Отеро Аргентины гэгч, Төрийн нэг байгууллагын албан конторт үйлчилгээ авах ээлжээ хүлээгээд сууж байтал, сүүлд ирсэн нэг хүнийг өмнүүр нь оруулж үйлчилсэн явдал болжээ. Габриел түрүүлж ирээд дарааллын тэргүүнд байсан гэдгээ хэлж дургүйцлээ илэрхийлэв. Гэтэл “Энэ урдуур үйлчлүүлсэн хүн Хамба ламаас захидал барьж ирсэн тул, хүндлэл үзүүлэхээс өөр арга байхгүй” гэж төрийн албан хаагч хариулжээ.
Үүнийг сонсоод би өөрийн эрхгүй нэг зүйл бодсон юм. Жон Ф.Кеннеди Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч байх үе юм. Тэр үед Куба улс Орос ах нараас авсан пуужин зэвсгээ, АНУ руу чиглүүлэн бэлэн байдал зарласан байлаа. Тэгэхэд дэлхий нийтээрээ хямрал зөрчилд ороход, нэг хуруу дутуу байсан гэсэн үг. 
Ингээд Цагаан ордны танхимд сэтгүүлчид тэрхүү түгшүүрт нөхцөл байдлын талаар мэдэгдэл хүлээн авч байв. Гэтэл хажуугийн хаалга аажуухан нээгдэж, танхимд дөрвөн настай хүү орж иржээ. Тэр мөчид эрх мэдэлтэн уулзалтыг шууд зогсоосон. Яагаад гэвэл тэр хүү ерөнхийлөгчийн хүүхэд байсан юм.
Тэгвэл та “Бурхантай их дотно байж, бусдын хүндлэлийг авах юмсан” гэж хүсэж байна уу? Тийм ээ, та Есүс Христэд итгэж Бурханы хүүхэд болсон цагаасаа л яг ийм хүндэтгэл хүлээсэн харилцаатай болсон. Есүс загалмайд хадагдахаас яг өмнөхөн “Та нар Миний дотор, Миний үгс та нарын дотор байваас та нар юу хүссэнээ гуй. Тэгвэл та нарт биелэх болно” Иохан 15:7 гэж айлджээ. Энэ бол хүндлэлийг хүртэхээс өөр аргагүй холбоо сүлбээ тань юм шүү.  
“Бурхан ер нь яагаад миний залбирлыг эрхэмлэх ёстой гэж” та өөрөөсөө асууж үзсэн үү? Тэгвэл та, Есүс Христэд итгэсний улмаас  Бурханы гэр бүлд үрчлэгдсэн хүүхэд нь юм шүү дээ. Тэгвэл үүнийг яаж баттай мэдэх вэ? Яг үүнийг Ариун Бичээст тодорхой өгүүлжээ. Ром номын 8 бүлэг, бас Галат 4:6 тэмдэглэж аваарай. Тэнд “Та нар бол хөвгүүд нь мөн тул, Бурхан Өөрийн Хүүгийн Сүнсийг бидний зүрхэнд илгээсэн байна. Тэр Сүнс “Абба, Аав аа” гэж дууддаг” гэж хэлжээ. Тиймээс хүүхэд нь асуудалд ороод хашхирч байхад аав хүн сонсоод хариу үйлдэх утгыг энэ үг бас тээдэг.
Зарим хүмүүс “Залбираад байхад надад хариу ирдэггүйг юу гэж тайлбарлах вэ?” гэдэг. Бидний өмнө хоёр сонголт байна. Нэгт: Бурхан надад туслах сонирхолгүй. Эсвэл хүч бололцоогүй гэж үзэж болно. Хоёрт: Бидний дунд дотоод холбоо байдаг боловч, итгэгч бид үүнийгээ хэрэглэдэггүй гэж бодож болно. Гол нь та асуудлаа Бурханы өмнө авчирч Түүнээс хашхиран гуйдаггүй. Өөрөө асуудлаа шийдэх гэж зүтгэдэг.
Анд минь ээ, Бурхантай дотоод холбоотой байх бүрэн боломжтой. Энэ нь Есүс Христийн үйл хэргийн үр дүн юм. Есүс амиа өгснөөр Түүний нэрээр бид Эцэгт хүрч очих боломж нээгдсэн. Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч Надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” Иохан 14:6 гэж айлдсан шүү дээ. 
Магад та “Бурхан үнэхээр миний залбирлыг сонсдог юм болов уу? гэж санаа зовж эргэлзэх үедээ нэг зүйлийг санаарай. Та Түүнтэй дотоод холбоотой, тэр холбоо үнэхээр хүндлэл авууштай холбоо билээ. Үүнийг бүү мартаарай.


ЕСҮС АМИА ӨГСНӨӨР ТҮҮНИЙ НЭРЭЭР БИД ЭЦЭГТ ХҮРЧ ОЧИХ БОЛОМЖ НЭЭГДСЭН