ГЭХДЭЭ ИТГЭЛЭЭР...

ГЭХДЭЭ ИТГЭЛЭЭР...

“... гэхдээ хэлснээр Тань тороо доошлуулъя.” Лук 5:5

Цагийн гарз гэдгийг нь мэдсээр байж ямар нэг юм хийх шиг сэтгэлээр унагадаг зүйл гэж үгүй. Тийм биз дээ? Та загасчин хүнээс “Олон цаг өгөөшөө тавин хүлээгээд огт загас баригдахгүй байх ямар байдаг вэ?” гэж асуугаад үзээрэй. Тэр танд “Цагийн гарз. Нэг бээрийн зайд ч загас алга” гэж хэлэх байх. 
Гэтэл яг ийм зүйл Есүс болон шавь нарт нь тохиолджээ. Тэд шөнөжин загасчлаад юу ч барьж чадаагүй. Тэд нууранд ирж сэлгүүцдэг залуус байгаагүй юм. Харин нуурын эргийн тосгонд төрсөн. Долоо хоногийн зургаан өдөр нь загас барьж амь зуудаг. Галилын хамгийн их загастай хэсгийг ч мэддэг байж. Тийм учраас Есүс тэднээс завиа усны гүн хэсэг рүү чиглүүлж, тэндээ тороо хаяж загас барихыг хүсэхэд тэд өөрийн эрхгүй эргэлзсэн. 
Тиймээс “Есүсийн үгийг чимээгүй дагах уу. Эсвэл өөрийн туршлагадаа найдаж цагийн гарз болох зүйлээс татгалзах уу?” гэдэг сонголт ирсэн.  
Тэгээд Петр “Эзэнтэн, бид шөнөжингөө зүдэж зүтгээд юу ч бариагүй. Гэхдээ хэлснээр Тань тороо доошлуулъя” Лук 5:5 гэв.  
Түүний хэлсэн “гэхдээ” гэдэг үгэнд гол утга учир нь байжээ. Яагаад гэвэл “Загасчин миний туршлагаар бол нуурын гүнд ч гэсэн загас байхгүй” гэж үзсэн ч  “Гэхдээ” гэж хэлснээрээ ес бусын зүйлд замд тавьж өгч хүлээлт үүссэн.  
Яг үүний адил танд ч гэсэн нөхцөл байдал “Найдвар огт үгүй” гэх боловч, Итгэл танд “Бурхан хийж чадна” гэж хэлэх болно. Байгалийн нөхцөл байдал харанхуй бүүдгэр байх яг ийм үед Бурханы амлалтыг мэдэх нь Түүнд итгэх итгэлд чинь тусална. Гэхдээ буюу гэвч гэж хэлэхдээ та шуургыг харахаа больж, дээш харж тэнгэрийг ширтэнэ гэсэн үг.
Ингээд Петр болон түүний нөхдүүд тороо доошлуулахад юу болсон билээ? Лукийн бичсэнийг хамт уншицгаая. “Ийн үйлдтэл маш олон загас орсноор тор нь дүүрч эхлэв. Тэд нөгөө завин дээр буй нөхдөдөө, ирж туслахыг дохиход тэд ирж хоёр завийг дүүргэсэнд живэх шахав.” Лук 5:6-7
Ний нуугүй хэлэхэд, бид бүгд л нөхцөл байдалд уягддаг. Тэгээд гуйн залбирч, итгэж найдахаас илүү агуу хариуг шууд л авахыг хүсдэг. Гэвч та нөхцөл байдлыг харах бус дээш хараад толгой гэдгэр алхах цаг үе ирнэ. 
Энэ бол салхи болон усыг номхруулдаг Эзэн, танд ч тулгарч буй нөхцөл байдал, харанхуй шуургыг тань номхруулах Эзэн мөн гэж итгэсээр явах цаг юм. Яг тэр цагт та “Бурхан, гэхдээ Таны хэлснээр би Танд итгэе” гэх болно.


ИТГЭЛ ТАНД “БУРХАН ХИЙЖ ЧАДНА” ГЭЖ ХЭЛЭХ БОЛНО