БААТРУУД

 “Ехүдийн дараа Израилийг дахин аварсан нэгэн бол үхрийн чичүүрээр зургаан зуун филист эрийг хядсан, Анатын хөвгүүн Шамгар байв” Шүүгчид 3:31 
     “Баатрууд буюу Манай дэлхийг өөрчилсөн хүмүүс” номоо хэвлүүлсний дараа хүмүүс надаас “Хүн яавал жинхэнэ баатар болох вэ?” гэж олон ч удаа асуусан. Мэдээж та Бейб Рут юм уу Жоу Димажио тэргүүтэй хүмүүсийг баатраа гэвэл та бейсболд хайртай байх нь гарцаагүй.
 Үнэн хэрэгтээ, өнөө цагийн жинхэнэ баатар болсон ихэнх хүн олны дунд бараг танигдаагүй хүмүүс байдаг. Тийм хүмүүс шатаж буй барилга өөд авчирч, хөмөрсөн тээврийн хэрэгсэл доор мөлхөн орж, урхинд орсон хүмүүсийг аюулгүй газарт татаж гаргадаг. Тэд аюулт өвчтэй хүнийг эмчлэн, тэр өвчин өөрсдөд нь халдварлаж магадгүйг үл харгалзан зүтгэдэг. 
Мөн сул дорой хүнийг хамгаалж дээрэлхүү нэгэнтэй нүүр тулахдаа өөрийгөө аюулд учруулж байгаагаа ч үл тоодог. Жинхэнэ баатрууд ямар ч үнэ төлсөн, хэчнээн ч хэцүү байсан зөв зүйтэй зүйлийг хийдэг. 
Никасио Аранас бол тэдгээр баатруудын нэг. Филиппин улсын Багшийн сургуульд нягтлан бүртгэгч хийж байхдаа тэрээр оюутнуудад тусалж, найз нөхөдгүй олон хүний найз нь болж билээ. Энэ ажлыг хийх болсондоо, дэлхийд өөрчлөлт авчрах боломжийнхоо төлөө тэрээр үнэхээр их баяртай байсан.
Дэлхийн II дайн эхлэх үед Татай Ник буюу Ник эцэг, дөнгөж 14хөн настайдаа сургуулиасаа гарав. Дайн дуусахад Татай Ник маш ядуу зүдүү амьдралтай үлдсэн. Тэрээр гэрлээд найман хүүхдийн эцэг болжээ. Гэвч хүүхдүүдээ бүгдийг нь сургуульд сургах зорилго тавиад амжилттайгаар биелүүлэв. Тэгээд 67 нас хүрээд одоо өөрийнх нь сурах цаг болсон гэж үзэн насанд хүрэгсдийн сургуульд элсэв. Тэр сургуульдаа хамгийн ахмад сурагч байхаас гадна сургуулийнхаа түүхэнд хамгийн ахмад нь.
Сургуулийн захиргаа энэ хөгшнийг элсүүлэхдээ анх дургүй байсан ч эцэст  нь зөвшөөрчээ. Ач зээ нартай нь нас чацуу ангийнх нь сурагчид түүнд маш хайртай. Тэдний хувьд тэр лоло буюу өвөө нь. Түүнийг сургуулиа төгсөөд, үнэмлэхээ авахад  хүн бүхэн алга ташин баяр хүргэсэн. Мөрөөдлийнхөө төлөө явсаар байж, зорьсондоо хүрсэн энэ хөгшний амжилтыг хүн бүр тэмдэглэжээ. 
Харин таны мөрөөдөл юу вэ? Хүн өөрийн хамгийн заналт дайсан мөн гэдэгт би итгэдэг. Олон хүн оролдлого хийдэг боловч эцсийн дүнд зорьсондоо хүрдэггүйгээс болж сэтгэлээр унадаг гэж  би үздэг. Хэрэв мөрөөдлийн цаг хугацаа бүхий зорилго гэж нэрлэвэл та төлөвлөгөө гаргаж, алхам алхмаар түүнийгээ хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй.  
Нэг удаа найз минь надад “Би Бурханд үйлчлэхийг үнэхээр хүсэж байна” гэдгээ хэллээ. “Чи хэдэн настай билээ?” гэхэд “40” гэв. “Тэгвэл гурван жилийн дотор Библийн сургуульд сурахгүй бол чи хэдтэй болох билээ?” гэхэд тэр “43” гэж хариулав. “Харин чи мөрөөдлийнхөө төлөө тэмцвэл гурван жилийн дараа хэдтэй болох билээ?” гэхэд найз минь миний хэлэх гэсэн санааг ойлгож, Библийн сургуульд элсэн суралцсан юм. Ингээд эцэст нь пастор болсон. 
Баатар хүнд ер бусын ДНК байдаг юм биш. Баатар бол алдар нэр, амжилт ололтыг эрж хайлгүйгээр зөв зүйтэй юмыг хийдэг жирийн л нэг хүн. Бурхан бидэнд Ник Аранас шиг мөрөөдлийнхөө төлөө тэмцдэг, дэлхийд өөрчлөлтийг бий болгодог улам олон хүнийг өгөх болтугай.


ТАНЫ ҮНЭТ ЗҮЙЛС ТАНЫ БААТРЫГ ТОДОРХОЙЛНО