АМАР АМГАЛАН

АМАР АМГАЛАН

“Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” Иохан 14:27 

Эрт дээр үед Ассисын гэгээн Франсис гэгч хүн “Эзэн, Та намайг Өөрийн амар тайвныг тогтоогч зэвсгээ болгооч...” гэж залбирчээ. Ингэж залбирах нь юутай сайхан. Хүмүүсийн залбирлын хариуг Бурхан өгч байсан удаа их бий. Бурхан Өөрийнхөө Сүнсээр таны зүрх сэтгэлд үгээ хэлж, та үг яриагаа зэвсэг болгон ашиглаж, амар амгаланг бий болгоно.  Гэхдээ таны залбиралд Бурхан хариу өгөхдөө өөрийг чинь ашиглаж магадгүйг ухаарагтун. 
Амар тайван гэдэг нь Бурхан таны хань ижлийг юм уу эсвэл таны бизнесийн хамтрагчийг өөрчлөхийн нэрийдэл биш. Амар тайван бол Бурхан таны зүрх сэтгэлд үгээ хэлснээр та өөрийн саналаа илэрхийлэх эрхээ хүртэл сайн дураараа тавьж өгөх явдал юм. Амар тайван нээлттэй үзэл баримтлалыг хэлэх бөгөөд хэлэлцэж буй нөгөө талаа сонсож байхдаа уур уцаараа барихыг хэлнэ. Амар тайван гэдэг нь хоёр хүн хамтдаа залбирахын утга. Бурхан тэдний дунд байх болно. 
Винийфред Питерсон “Амар тайван бол алдаагаа хүлээх зөвшөөрөх зориг зүрх. Буруу зүйл хийсэн үедээ буруутгалыг хүлээх чадвар. Нийтийн сайн сайхны төлөө хувь хүний эрх ашгаас татгалзахад бэлэн байдал. Халуун дулаан сэтгэл, идэвх зориг. Бусдыг татах увдис, оюуны чадвар. Хүмүүсийг ойлголцол, хайраар нэгтгэн нийлүүлдэг чанар” гэж хэлсэн байдаг. 
     Дээгүүр Өнгөрөх баярын долоо хоног буюу энэ дэлхий дээр өнгөрүүлэх хамгийн сүүлчийн долоо хоногтоо Есүс дагалдагч нартаа хандан “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Амар амгалангаа Би та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөрийг Би та нарт өгч байна. Өр зүрхээ бүү шаналга. Бүү түгшицгээ” Иохан 14:27 гэж айлдаж байжээ.
Миний нэг танил бизнес эрхлэгчээс хамтрагч нь их хэмжээний мөнгө залилжээ. Залилуулж үлдсэн нь маш их уур уцаартай үлдэв. Эцэст нь Бурхан хохирч үлдсэн хүнтэй ярьж, түүнийг хамтрагч руугаа очиж уучлалт гуйхыг ятгав. Өнөөх хүн Бурханы өөдөөс “Би биш ээ, Бурхан минь. Хамтрагч минь надаас уучлалт гуйх ёстой” гээд эс зөвшөөрөв. Гэвч түүний уур уцаар, гутрал гомдол огт намжсангүй.  
Эцэст нь, бизнесийнхээ хамтрагчтайгаа нэгэн зочид буудалд тааралдав. Тэрээр шууд л дөхөж очоод “Би янз бүрээр чамайг бодож байсандаа уучлалт  уучлалт гуйж байна. Намайг уучлаарай” гэж хэлжээ. Тэгтэл юу болсон гэж бодож байна. Өөрийг нь залилсан хамтрагч нь гэнэт цурхиран уйлж, тэр хоёр нэг нэгнээ тэврэн уучилцгаажээ. Хамгийн гол нь тэр уулзалтаас эвлэрэл бий болов. Хамгийн гайхамшигтай нь Бурханы амар тайвны зэвсэг болоход бэлэн тэр хүн, сэтгэлдээ амар тайвныг амсаад зогсохгүй, санхүүгийн хувьд Бурханаар ивээгдсэн юм.
Та Бурханы амар тайвны зэвсэг байж үзсэн үү? Эсвэл та бусдад эвгүй сэтгэгдэл төрүүлэгч, уур уцаар, магадгүй үзэн ядалтын эх үүсвэр байсан уу? Та өөрийгөө нэг бүрчлэн авч хэлэлцээд, ах дүүдээ хайр, уучлалаар хүрэх тэр нигүүлслийг Бурханаас гуйвал ямар вэ? Хэрэв ингэж чадвал та Бурханы амар тайвны зэвсэг болж чадна. 


БУРХАН ЗАЛБИРАЛД  ТАНЬ ХАРИУЛАХДАА ТАНЫГ АШИГЛАЖ МАГАДГҮЙГ УХААРАГТУН