ХОЁР ДАХЬ БОЛОМЖ – Хэсэг 2

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бид “Гайхамшигтай хайр, юутай их хайр...” гэж дуулдаг. Тэгвэл тэр хайрын юу нь тийм гайхамшигтай юм бэ? Энэ хайр бидний гэм нүглийг бүхэлд нь уучилсан учраас гайхамшигтай юм.

             Итгэгч хүмүүс “Гайхамшигт хайр” гэдэг дууг дуулах маш дуртай байдаг. Тэгвэл тэр хайрын юу нь тийм гайхамшигтай юм бэ? Энэ хайр бидний гэм нүглийг бүхэлд нь уучилсан учраас гайхамшигтай юм. Тэгвэл өнөөдөр энэ цагт Др.Стэнли бидэнтэй Бурханы хайр, Түүний нигүүлслийн талаар хуваалцах болно. Өнөөдрийн сэдэв бол “Нигүүлсэл: Бурханаас бидэнд өгсөн хоёр дахь боломж” гэсэн сэдэв байна.  
Тэгвэл Бурхан бидэнд ямар боломжийг өгдөг юм бэ? гэж та бодож байж болох юм. Бурхан бидэнд ялалтаар дүүрэн амьдралаар амьдрах боломжийг өгдөг. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.