ХОЁР ДАХЬ БОЛОМЖ – Хэсэг 1

Эргэцүүлэл: Бурханы нигүүлсэл бол Бурхан Эцэгээс мөхөс сул дорой бидэнд өгч буй хувиршгүй хайр юм. Бурханы тэр агуу хайр өршөөлийг хүртэх зохистой хүн гэж үнэндээ нэг ч үгүй.


             Бидний амьдралд хүнд хэцүү асуудал тулгарах үед бид ихэвчлэн өөрсдөө шийдэх гэж чармайн зүтгэдэг. Бид өөрсдийнхөө өмнө тулгарсан асуудлыг шийдвэрлэх янз бүрийн арга замыг эрж хайдаг. Хэдийгээр бид ихэнх асуудлаа энэ мэтчилэн өөрсдөө шийдэж чадах боловч гэм нүглийн асуудлыг шийдэх арга бидэнд байхгүй юм. Гэм нүглээс болоод хүн болон Бурханы хооронд үүссэн ангалыг хүний ямар ч хичээл зүтгэл холбож чадахгүй. Гэхдээ Голготын толгод дээр босгосон модон загалмай дээр Бурханы шударга ёс гүйцэлдэж, хүн төрөлхтний гэм нүглийн бүх төлөөс төлөгдсөн юм.
Энэ цагт Др.Стэнли бидэнд Бурханы “нигүүлсэл” бол бидэнд Бурханаас өгч буй “Хоёр дахь боломж” болохыг тайлбарлаж өгөх болно. Ингээд Др.Стэнлийг урьцгаая.