АВРАЛ

“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна” Иохан 3:5

Женерал Электрикийн гүйцэтгэх захирал Жак Велч гэдэг хүн Си Би Эс радиогийн “60 минут” нэвтрүүлэгт Дээн Радер хөтлөгчид ярилцлага өгчээ. Хөтлөгч түүнээс “Хариулж чадахгүй хүнд асуултад ямар хариу өгч байсан” тухай асуув. Гэтэл Велч нэг хором бодолд автсанаа “Та нас барахдаа диваажинд очно гэж боддог уу?” гэсэн асуулт байсан.
“Тэгээд та юу гэж хариулсан бэ?” гэж хөтлөгчийг лавлан асуухад Велч өөрийгөө “Би их сайн хүн. Мөн нэлээд их мөнгийг буяны үйлсэд зориулсан. Бизнесийн ертөнцөд нэр нөлөөтэй байх он жилүүдэд бусдын төлөө маш их сайн зүйлсийг бүтээсэн” гэж хариулжээ. Мэдээж Радерт түүний хариулт хангалттай байсан байх.
Гэхдээ би үүнийг өөрөөр төсөөлж байна. Хэрэв асуултыг Есүс Христ тавьсан бол энэ ярилцлага ямар өнгө аястай байх байсан бол гэж... Мэдээж энэ таамаглал төдий л дээ. Гэхдээ тэр тохиолдолд ярилцлагын үргэлжлэл ийм байх байсан болов уу.
Есүс: “Ноён Жак, таны ийм байсан чинь сайн хэрэг. Гэхдээ элч Паул, Диважин гэдэг бидний үйлдэж олдог зүйл биш. Харин нигүүлслээр авдаг зүйл гэсэн. Энэ бол Бурханы хэмжээлшгүй эрхийн хүрээнд өгдөг бэлэг билээ”.
Велч хариуд: “Би энэ талаар сайн мэдэхгүй юм байна. Гэхдээ би амьдралынхаа турш хүмүүсийн төлөө олон сайн зүйл хийснийг та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”.
Есүс: “Ноён Велч, тантай ярьсан энэ ярилцлага минь эрт дээр үед Никодем гэдэг хүнтэй ярьсан зүйлийг надад сануулж байна. Тэр хүнд ч гэсэн хийж бүтээсэн магтууштай олон үйлс байсан”.
Велч: “Тийм үү? Тэгвэл та тэр хүнд юу гэж хэлж захисан бэ?”
Есүс: “Би түүнд Дээрээс төрөх ёстой гэдгийг захиж хэлсэн. Дээрээс төрөхгүй хэн ч  Бурханы хаанчлалыг үзэхгүй, тэнд очихгүй гэж ярьж өгсөн”.
Велч: “Би зөв ойлгож байна уу? Бурхан хоёр данс хөтөлдөг. Нэг дээр нь сайн үйлс тэмдэглэж, нөгөөд нь тийм ч сайн биш үйлсийг бичдэг. Сайн үйлстэй тэмдэглэл нь илүү жинтэй байвал тэр хүн диваажинд очдог тухай та ярьж байна уу?
Есүс: “Би танд үүнийг тов тодорхой хэлж өгье “Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн тул Хүүд итгэдэг бүхэн мөхөхгүй харин мөнх амьтай байх болно. Учир нь Бурхан ертөнцийг яллахын тулд биш харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахаар Хүүгээ ертөнцөд илгээсэн билээ. Түүнд итгэдэг нь яллуулахгүй. Харин итгэдэггүй нь хэдийнээ яллуулсан нь Бурханы цор ганц Хүүгийн нэрд итгээгүйн учир юм”. Иохан 3:16-18 Тэр хоёр ингэж ярих байсан байх.
Харин та Диважинд очоод үүдийг нь тогштол элч Петр гарч ирээд “Би чамайг яасан гэж Диваажинд оруулах ёстой юм бэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ?...
Тийм ээ, таны үйлдсэн сайн үйлсийн жагсаалт диваажингийн хаалганы түгжээг нээхэд хангалттай байж хэзээ ч чадахгүй. Тийм ч учраас Есүс Христ ирж, Библид гэм нүгэл гээд байгаа зүйлийн төлөөсөнд амиа өгч золиосолсон юм шүү дээ.


ХҮҮД ИТГЭДЭГ БҮХЭН МӨХӨХГҮЙ ХАРИН МӨНХ АМЬТАЙ БАЙХ БОЛНО.