БЭЛЭГ

 “Харагтун, өнөөдөр би өмнө чинь ерөөл, хараал хоёрыг тавьж байна. Хэрэв өнөөдөр миний тушааж буй, ЭЗЭН Бурханыхаа тушаалыг та нар дуулгавартай дагавал ерөөгдөх болно. Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсохгүй, харин өнөөдөр миний та нарт тушааж буй тушаалуудаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно” Дэд хууль 11:26-28

Спенсер Жонсон бол Мэс засалчдын “Ройал” Коллежээс хүртсэн анагаахын доктор цолтой хүн. Гэхдээ Жонсон эмч “Нэг минутын менежер”, “Миний бяслагийг хэн авсан бэ?” номоороо олноо танигдсан. Харин “Бэлэг” хэмээх номдоо нэг ахмад настан, балчир хүүтэй их дотно харилцаж, хүү өсөж том болсон тухай өгүүлдэг. 
Өгүүлэлд ахмад настан хүүд нэгэн “Бэлэг”-ийн тухай ярьдаг. Харин хүү тэрхүү Бэлэг яг юу болохыг ойлгохгүй  тухай гарна. Гэхдээ амьдралынхаа цагийг үр нөлөөтэй ашиглах нь “Бэлэг” гэдгийг дараа нь ойлгодог. Энгийнээр хэлбэл энэ бэлэг “Яг ОДОО цаг” юм. Яагаад гэвэл ихэнх хүн “Өнөөдөр” дотор амьдарч чадахгүй байна. 
Ингэснээр хоёр том алдаа гаргадаг бөгөөд энэ алдаа нь амжилтаас нь хойш татдаг. Нэг дэх алдаа өнгөрсөн дотроо амьдарсаар... Тэд өнгөрсөнд болсон үйл явдлынхаа бичлэгийг оюун тархиндаа дахин тоглуулсаар. Эсвэл урьдын хийж байсан агуу зүйлсээ нэхэн санаж дурсамжиндаа амьдардаг.
Хоёр дахь алдаа нь ирээдүйд анхаарлаа хандуулснаар ӨНӨӨДӨР-ийг хаягдуулдаг. Маргаашийн төлөвлөгөө гаргаж, ирээдүйд олдох агуу завшааны тухай бодно. “Маргааш чухал, өнөөдрийг март. Өнөөдрийг хурдан дуусгаад тээр тэнд хүлээх маргаашийг угтан авцгаая” гэж боддог нь том алдаа. 
Энэ хоёр алдаанаас яаж сэргийлэх тухай мэдмээр байна уу? Үлдсэн хоёр хормыг ашиглан өнөөдрийг хэрхэн барьж тогтоох тухай ярья. Эхлээд цаас бал авч, өнөөдөр таны өмнө тулгарч буй гол ажил үүргээ бичээрэй. Ирэх долоо хоног юм уу дараа сарын тухай бүү санаа зов. Урьд чинь буй 24 цагийг л анхаараарай. 
Яг энэ мөчид та харах зүйл болон ашиг сонирхлоо нарийвчлан тодорхойлно. Өнөөдөр аль нь илүү чухал гэдгийг бодож жагсаалтын заалт бүрийг эрэмбэл. Яагаад гэвэл та нэг дор бүгдийг зэрэг хийж угаасаа чадахгүй. Та нэг удаад нэг л зүйл хийдэг. Тийм учраас та шийдэх хэрэгтэй. Хоёр машин зэрэг хөдөллөө ч, нэг нь заавал урдаа гарч явахаас өөр аргагүй. Үүнийг санаарай.  
Эцсийн дүнд чухал зүйлс таны ажил хэргийг бүтээх үндэс болно. Тэр бол “Чухалчил, чухалчил бас дахин чухалчил” гэсэн гурван үг. Яагаад гурвантаа анхааруулж байна вэ? Хүн хийж буй ажлаа түр хойш тавих, зарим юмыг мартах их амархан.
Өнөөдөр буюу яг Одоо цаг дээр амжилт гаргахад чинь хойш татдаг зүйл бол чухал зүйлээс хараагаа салгаж, анхаарал сарних явдал юм.
Эцэст нь “Өнөөдөр” бол яг одоо танд хамаарах цорын ганц өдөр. Өчигдөр өнгөрчихсөн, маргааш хараахан ирээгүй байна. Өнөөдөр бол Бурханаар дүүрэн өдөр. Таныг хайрлах Түүний хайраар, Танд зориулсан Түүний зорилго, мөн Түүний тусламж элбэг дэлбэг өдөр бол Өнөөдөр. Тийм ээ, хэрэв та эрж хайвал өнгөрсний төлөө уучлалыг авна. Мөн ирээдүйд найдаж бас болно. Харин мөнх хугацааны явц дотроос таны гарт баригдах цорын бэлэг бол Өглөөн нар ургахаас, маргааш дахин нар мандах хугацаа Билээ. Өнөөдөр бол таных. 


ӨНӨӨДРИЙГ БАРЬЖ, ӨӨРТ ХАМГИЙН САЙНААР ХЭРЭГЛЭГТҮН