ӨВДӨЛТ, БАЯЛАГ, ЭРХ МЭДЭЛ

ӨВДӨЛТ, БАЯЛАГ, ЭРХ МЭДЭЛ

“Учир нь бид ертөнцөд юу ч авчраагүй, мөн юу ч авч гарч чадахгүй” 1 Тимот 6:7

Өвдөлт, Баялаг, Эрх мэдэл. Энэ гурван хүчин зүйлтэй хүн дасан зохицох шаардлага гардаг бөгөөд хүний үнэн мөн чанарыг ил болгон харуулдаг. Эрт цагт Каин гэгч дүүгээ цохиж алсан өдрөөс хойш өвдөлт нь хүмүүн биднийг дагах болсон. Ингээд зогсохгүй бие махбодын өвдөлтийн араас, сэтгэлийн өвдөлт ч мөн дагав. Учир нь тэр ах дүү хоёрын аав ээж нь нэг хүүгээ алдаад зогсохгүй, нөгөө хүү нь алуурчин болсныг мэдээд сэтгэл нь ихэд шархалсан. 
Христитгэлийг өмгөөлөгч, философич, зохиолч Си. Эс. Люис өвдөлтийг Бурханы дуу өсгөгчтэй зүйрлэсэн байдаг. Энэ нь хүмүүний амьдралыг Өөрийн зүгт хандуулдаг  цөөн хэдхэн зүйлийн нэг билээ. 
Өвдөлтгүй амьдралыг Бурханы нигүүлслийн бэлэг гэж үзэх хүн цөнгүй. Нөгөө хэсэг нь аймшигт өвдөлт дундаас Бурханы нигүүлслийг амсах нь бий. Зарим хүн зовж байхад нөгөө хэсэг нь зовлонгоос ангид байгаа нь хүмүүний нүгэлт болон зөвт чанартай огт холбоогүй. Гэхдээ Бурханы эсрэг гэм хийж тэрслэх нь зовлон өвдөлтийг бий болгодог гэдгийг хүлээн зөвшөөр. Паул Бурханд хандан хашхирч, бие махбодыг нь эдгээхийг гуйсан. Тэрээр эдгэрлийг аваагүй ч, сул дорой байдал дунд Бурхан Өөрийнхөө хүчийг илчилж буйг сурсан юм. 
Ядуурал болон Баялаг нь шагнал ч биш, хараал ч биш. Гэхдээ хүмүүнийг сайн эсвэл мууд өөрчлөх хүч болдог. “Чадал чинээ өсөж нэмэгдвэл зүрхээ тэрэнд бүү тогтоо” (Дуулал 62:10)  
Мөнгө хөрөнгө бузар муу учраас уу? Үгүй. Шударга мөртлөө амжилттай ажилладаг байх ямар ч боломж алга гэж үзээд зарим хүн мөнгө хөрөнгийг бузар гэж хэлж магадгүй л дээ. Гэвч үнэндээ баялаг чинээ бол танд хариуцуулж өгсөн зүйл төдий. Харин баялаг чинээтэй болсноор таны зүрх чухал зүйлээс холдож магадгүй. Яагаад гэвэл энэ дэлхийд юу ч авчраагүй, юу ч авч явж чадахгүй гэдгийг чинээлэг хүн мартах нь элбэг.
Дараачийн нэг амьдралыг өөрчлөгч хүчин зүйл бол амжилт, нэр хүндээс бий болдог эрх мэдэл. Энэ хүчин зүйл их хачирхалтай. Зарим хүн чухал ач холбогдолтой байр суурин дээр өсөж байгаа ч энэ нь тэдэнд нөлөөлөхгүй, тэд байгаагаараа үлддэг. Тийм ээ, тэд улам завгүй болж, илүү том үүрэг хариуцлага үүрэх боловч юу хийж бүтээснээсээ болж зан чанар нь хувирдаггүй. Заримдаа тэд өмдний нэг шуумагт хоёр хөлөө хийж хөглөх нь хэвээр. Мөн баян, алдартай, хүчирхэг байхаасаа өмнөх үе шигээ заримдаа өдөрт нэг хооллох нь ч бий.
Гэтэл зарим хүн бүтээж байгуулсандаа бардаж бараг л Бурхантай энэ зэрэгцэхийг бодно. Эсвэл зохисгүй авирлаж өөрийгөө цөөн хэдэн сурвалжит давхаргын хэмжээнд дэлхийн бусад хүнээс тусгаарладаг. Энэ бүхний ялгаа нь юундаа байна вэ? Та гадна талаасаа ямар хүн гэж харагддаг, та юу хийж үйлддэг, таны юу өмсдөг, бас таны ямар зоогийн газар хооллодог чинь чухал биш. Замын хажуугийн гуанзанд хэдэн хуушуур үмхэж байна уу, хотын тансаг ресторанд зоог барьж байна уу гэдгээр та тодорхойлогдохгүй. Харин бодит байдал дээр хэн байх нь чухал юм.
Би үнэндээ тоос шорооноос бүтсэн, хэзээ нэгэн өдөр олж цуглуулсан бүхий л баялгаа ардаа орхиод явна. Үүнийг ойлгох нь хэдийгээр цочирдмоор үнэн ч, ухаарах зайлшгүй шаардлагатай зүйл билээ. Паул Тимотод яг ийм цочирдмоор зүйлийг сануулсан: 


“УЧИР НЬ БИД ЕРТӨНЦӨД ЮУ Ч АВЧРААГҮЙ, МӨН ЮУ Ч АВЧ ГАРЧ ЧАДАХГҮЙ” (1 ТИМОТ 6:7)