ГОО ҮЗЭСГЭЛЭН ҮЛДЭНЭ

ГОО ҮЗЭСГЭЛЭН ҮЛДЭНЭ

 “Миний нигүүлсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог” 2 Коринт 12:9

Францын агуу зураач Пьер Августин Ренуар үе мөчний үрэвсэл өвчинд нэрвэгдэж, эцэст нь гар хуруу нь мурийж тахийсаар бийрээ барихад нь ч хүндрэл учрав. Эцэст нь зураачийн өвчин хүндэрч тэргэнцэр дээр суудаг болжээ. Тэгээд зургаа зурахын тулд холстоо тэргэнцэр дээр сууж байгаад зурж болохоор дор байрлуулсан гэдэг. 
Нэг удаа тэднийд зураач найз Хэнри Матисс зочлон ирээд, түүнийг хэрхэн бийрээ маш няхуур хөдөлгөж буйг харж суужээ. Учир нь бийрээ буруу хөдөлгөж, илүү хөдөлгөөн хийх л юм бол Ренуарын хувьд маш их өвдөлт амсаж байгааг найз нь мэдсэн юм. Матисс түүнээс “Та яагаад ийм их өвдөж байж зурсаар байгаа юм бэ?” гэж асуув. Магадгүй та байсан бол өндөр настан Ренуараас яг ингэж асуух байсан байх.
 Харин Ренуар юу гэж хариулсан гэж бодно. “Өвчин намдана, харин гоо үзэсгэлэн үлдэнэ” гэв. Өнөөдөр Ренуар ч, Матисс ч, тэдний үеийнхэн ч бүгд өнгөрөн одсон. Гэвч түүний гоо үзэсгэлэнтэй бүтээл нь өнөөг хүртэл байсаар...
 “Өвдөж байхад Бурхан хаана байсан бэ?” номдоо Яансей “Христитгэгчид өвдөлтийг яаж тайлбарлахаа үнэндээ мэддэггүй. Ихэнх Христитгэгч өвдөлтийг Бурханы алдаа гэж дүгнэх нь бий. Яагаад гэвэл Бурхан надад дохио өгч байгаа бол өөр арга сэдэх ёстой гэж тэд үздэг” хэмээн бичжээ. 
Гэвч хүн үхмээр санагдах хүртэл өвдөж байхдаа хүн, өвдөлт хэрхэн аврах үнэ цэнэтэй зүйл болохыг тухайн үедээ харж чаддаггүй. Эхлээд бид “Бурхан яагаад өвдөлт зөвшөөрсөн бол” гэж уурладаг. Дараа нь “Буруу зүйл хийсний төлөөх шийтгэл” гэсэн гэмт мэдрэмжийг амсана. Хамгийн сүүлд өвдсөн цагт Бурхан бидэнтэй хамт байгааг мэдэрч ганцаараа байх боломжийг хайдаг.  
Тийм ээ би өвдөж үзсэн. Гэхдээ зарим хүний амсаж туулсан шиг цовдлол мэт тийм агуу өвдөлтийг би амсаагүй ээ. Тэр үед би, өгөгдсөн нөхцөлд ямар хариу үйлдэл хийхийг урьдаас тааварлахын аргагүйг ажиглаж байсан юм. Ямарч хүч тэнхээгүй өвчтөн сүнсний хувьд маш гайхалтай хүчтэй байхыг харсан. Эсрэгээр, нэлээд сайн тэсвэрлэх байхдаа гэж бодсон хүмүүс ширүүн, ёжтой болж байлаа. 
Өвдөлттэй тэмцэхэд та бүхэнд туслах болов уу гэсэн хариултуудыг би зөндөө хайж үзсэн. Зарим үед өвдөлтийг даван туулах час хийсэн томьёо гэж байдаггүйг ажээ. Гэхдээ би, Христитгэгч хүний нүдээр харахдаа, өвдөлтийг нэлээд сайн тэсвэрлэсэн хүмүүст бүгдэд нь нийтлэг байсан зүйлийг олж мэдсэн юм. Өвдөлтийг тэсвэрлэдэг тэр хүмүүс Ариун Бичээсийн үгийг яг утгаар нь хүлээн авч, өөртэй нь учирсан Есүс Христийн оршихуйд түшиглэдэг байжээ. 
Жишээ нь: Есүс айлдахдаа “Би чамайг хэзээ ч орхихгүй мөн чамайг хаяхгүй” Еврей 13:5 гэсэн. Тийм болохоор бид “Эзэн миний туслагч. Би айхгүй. Хэн надад юу хийж чадах вэ?” Еврей 13:6 гэж хэлж болно. Тиймээс, та хаана ч байсан хамаагүй танд хамгийн их хэрэгтэй үед чинь Бурхан тантай уулзаж учрах болтугай гэж ерөөе.


БИ ЧАМАЙГ ХЭЗЭЭ Ч ОРХИХГҮЙ МӨН ЧАМАЙГ ХАЯХГҮЙ