Шастирын номууд нь Самуел ба Хаадын номуудын үйл явдлыг ерөнхийдөө дахин өгүүлдэг ч үзэл бодлын өөр өнцгөөс хандсан байдаг. Израилийн хаант улсын түүхийн мэдээ сэлтийг Шастирын номуудад өгүүлсэн хоёр гол зорилго бий. Үүнд:
1) Хэдийгээр Израиль ба Иуда гамшиг зовлонд унасан ч Бурхан амлалтаа сахин ард түмэндээ зориулсан төлөвлөгөөгөө Иуда дахь хүмүүсээр дамжуулан биелүүлж байсан агаад Давид, Соломон нарын агуу амжилт, Иехошафат, Хезекиа, Иосиа нарын шинэчлэл, мөн Бурханд итгэмжит хэвээр үлдсэн хүмүүс бүгд үүний нотолгоо гэдгийг бичигч эрхмийн зүгээс харуулах;
2) Иерусалим дахь ЭЗЭНий өргөөнд мөргөл өргөж эхэлсэн тухай мөн левичүүд ба тахилч нарын зохион байгуулалт, хүндэтгэл мөргөлийг хэрхэн явуулж байсан тухай дүрслэл зэрэг нь багтана. Хэдийгээр Соломон хаан сүмийг босгосон боловч Давид хаан барилгын ажил, сүмийн дэг ёсыг үндэслэгч гэдгийг бас харуулдаг юм. 
/Эх сурвалж: Ариун Бичээс Нийгэмлэг 2013 АРИУН БИБЛИ-ийн 1 Шастир номын танилцуулга/