УРАМ ЗОРИГ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛДӨГ

УРАМ ЗОРИГ АМЬДРАЛЫГ ӨӨРЧИЛДӨГ

“Чиний өмнө зогсдог, Нуны хүү Иошуа тийшээ орно! Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун!” Дэд хууль 1:38

          Амьдралдаа маш их гутарч, урам зориггүй болсон хүн олон давхар өндөр барилгын дээврийн ирмэгт зогсоод амиа хорлохоор завдсан тухай гунигт мэдээг та сонсож байсан байх аа. Тэр үед найз нь “Битгий амиа хорло. Харамсах зүйл хийхээсээ өмнө надтай ярилцаач, гуйж байна” гээд зөв шийдэлд хүрсэн түүхийг ч мөн сонссон байх. 
Та хэн нэгэнд нөлөөлж чадна. Хэн нэгэн хүнд зөвийг үлдэхэд нь та урам зориг болж чадах боломжоо бүү дутуу үнэлээрэй. Урам зоригийг энгийн үгээр тодорхойлбол “Нэг нэгэндээ зориг өгөх үйл” гэсэн үг юм. Библи дээрээс та “урам зориг”  гэсэн сэдвээр судалгаа хийвэл “Бусдад сайн зүйл хийхэд нь урам өгөх, мууд уриалан урамшуулах” нь адил хэмжээгээр ашигласан байхыг харж болно. Хүний урмыг хугалах үйл яг л нян шиг халдвартай. Үүнтэй адил урмын үг хүмүүсийн сэтгэлийг сэргээж, бусдад үтэр түргэн дамжин халдварладаг зүйл юм.
Та өөрийгөө харанхуй газар дахь гэрэлтэй зүйрлэж болно. Магадгүй та баахан дүнсгэр хүмүүсийн дунд ажиллахаас залхаад, өөр урам зоригтой хүмүүсийн дунд ажиллахаар бодож байж ч болох юм. Гэтэл Бурхан таныг яг тэр газар урам зориг болгохоор байлгасан байж болно. Хэн нэгэн хүнд хэлсэн урмын үг түүхийн нийт хугацаанд түүнд ямар их шийдвэрлэх нөлөө үзүүлснийг бид мэдэх аргагүй.  
Харин Библийн түүхэн тэмдэглэлээс Бурханы ард түмний агуу удирдагч Мосед Бурхан хоёр ч удаа тушаал өгч, Иошуад урам зориг өгүүлж байсан. Мөн Исаиа сүмийг дахин барьж босгох тухай эш үзүүллэгд “Хүн бүр хөршдөө туслан ах дүүдээ “Тууштай бай” гэж хэлнэ. Ийнхүү дархан нь алт хайлуулагчийг зоригжуулж, лантуугаар тэнийлгэгч нь дөшчингөө зоригжуулна. Гагнаасны талаар “Сайн байна” гээд ганхуулахгүйн тулд түүнийг хадаасаар бөхөлнө”. (Исаиа 41:6-7)
Тийм ээ олон хүн урам зориггүй мухардаж, өндөр байшингийн дээр  зогсож буй мэт яахаа ч мэдэхгүй байна. Тэдний нэг нь та өөрөө ч байж магад. Танд урам өгөх хүн ч байхгүй мэт санагдаж байж ч болох юм. Тэгвэл та Израилийн хаан Давидын үйлдсэн шиг зүйлийг хийж болно. Түүний хот галд шатаж үгүйрсэн. Гэр бүл нь олзлогдсон төдийгүй цэрэг дайчид нь өөрийг нь алахад бэлэн байв. Харин энэ үед Давид “Түүнээс гадна ард олон бүгд өөр өөрсдийн хөвгүүд охидынхоо төлөө сэтгэл гашуудсанаас болж, Давид уруу чулуу шидэж, алахаар ярилцаж байсан учраас Давид ихэд шаналав. Гэвч Давид өөрийн Бурхан ЭЗЭНээр өөрийгөө зоригжуулав” 1 Самуел 30:6
Энэ бүх асуудлын цорын ганц шийдэл бол хамгийн сүүлийн холбоо үг буюу дээшээ тэнгэрт хандах боломж билээ. Давид Бурхан Эзэнээр өөрийгөө зоригжуулав.
Та хэзээ нэгэн цагт “Энэ дэлхий дээрээс алга болоод өгмөөр байна” гэж бодох үе тохиовол энэ үгийг санаарай. Таныг дарамтлан доош бөхийлгөх нөхцөл байдал дунд тэнгэр өөр хандах юм бол тэр бүхэн жижгэрэн  бүдгэрэх болно.


ДАВИД ӨӨРИЙН БУРХАН ЭЗЭНЭЭР ӨӨРИЙГӨӨ ЗОРИГЖУУЛАВ