ЗАВГҮЙ АМЬДРАЛД ДОНТОХ

ЗАВГҮЙ АМЬДРАЛД ДОНТОХ

 “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө.” Дуулал 46:10

 Та өөрөөсөө “Би өглөө сэрсэн цагаасаа хойш, орой орондоо орж нойрсох хүртлээ ямар нэг байдлаар програмчлагдсан уу?” гэж асуугаад үзээрэй. Учир нь хүн өөрийнхөө үнэ цэнийг хийсэн зүйлийнхээ үр дүнгээр хэмжих нь холгүй болжээ. Тухайлбал өөрийнхөө цагийн хуваарьт хэдэн уулзалт, сүм чуулганы үйл ажиллагаа багтааж чадсанаар өөрийгөө дүгнэхэд хүрдэг. Гэвч энэ бүхэнд “Үгүй” гэж хэлээд зарим зүйлээ болимоор санагдавч улам хэцүү санагддаг.
Учир нь өнөө цагт нэгэн шинэ донтолт бий болж, улам олон хүнийг хохирогч болгож байна. Энэ тухайд Фаулер болон Кесси Финдлий хоёр хамтран бичсэн  “Амьдарч чадахгүй болтлоо хэтэрхий завгүй” номдоо завгүйдлийг “Өнөө үеийнхний таалан хүлээж авдаг донтолт” гэжээ. Улмаар “Хэтэрхий завгүй байх нь эрүүл бус, сөрөг үр дагаврууд бий болдог гэдгийг хүмүүс мэдэхгүй, өөр шалтгаантай гэж бодож төөрөлддөг” гэдгийг онцлов.
Та ч гэсэн өөрөө анзааралгүйгээр завгүй байдалд донтох боломжтой. Энэ донтолт нь өрх гэрийг нурааж, амьдралд тань зөрчил асуудал овоороход л хувь нэмэр болж байна. Хамгийн гол нь Бурхан таныг ийм их зүйл хийгээсэй гэж анхнаасаа хүсээгүй. Үнэндээ та амьдралын утга учрыг дахин суралцах шаардлагатай болжээ. Яагаад гэвэл гарц бүтээлээ нэмэгдүүлэх биш, харин бусдад санаа тавих сэтгэлээ  өсгөх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, та улам ихээр Бурханы хүссэн хүн болох хэрэгтэй гэсэн үг.
Заримдаа та өөртөө нэгдүгээрт тавьж чухалчилсан зүйлс байдаг. Гэвч энэ нь таны хувьд хамгийн сайн болох Бурханы танд зориулсан амьдралыг золиослоход хүргэж байна. Тиймээс тэдгээрийг гүйцэтгэхээс татгалзах нь хавьгүй дээр юм шүү. Компьютер, айпод бүтээгдэхээс өмнө өмнө, ажил амьдралын дарамтаас үүсэх стресс бий болохоос ч урьд Бурхан ингэж айлджээ “Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд” Дуулал 46:10
“Тэмцэлдэхээ боль” гэсэн холбоо үг нь аливаа тэмцэл үйл ажиллагаагаа, ажил үйлсээ зогсоо гэсэн үг. Яагаад гэвэл Бурхантай байгуулах харилцаатай байна гэдэг нь та бүх хүнд хүрэлцэхүйц байхаас илүүтэй Бурханы хүрэлцээ хамаагүй чухал болохыг ухааруулах харилцаа юм. Бид аливаа зүйлсийнхээ талаар эхлээд Бурханд хандан залбирахгүйгээр яарч сандран юм хийхдээ алдаа гаргадаг шүү дээ.
            Эцэст нь та өөрөө сонголтоо хийж өөрийгөө зав чөлөөгүй болгодог. Та өөртөө завгүй байхыг зөвшөөрөх тусам “илүү их”-ийг хийх гэж улайран донтох болно. Анд минь, түр зогс. Бизнесээ түр орхиод завгүй байдал сэтгэл зүйг чинь сүйтгэхээс өмнө амьдралаа гартаа авч хяналт тавиарай.
Амьдрал хэтэрхий богино учраас түүнийгээ баяр хөөртэйгөөр өнгөрүүл. Мөн Бурханы зөвшөөрсөн хүмүүстэй хамт амьдралаа өнгөрүүлээрэй. Тэмцэлдэхээ больж, Бурхан бол Бурхан. Харин та бол ямар нэг төмөр хүн юм уу машин тэрэг биш, хүн гэдгээ хүлээн зөвшөөр. Таны үнэ цэнэ таны гарц бүтээмжээс чинь шалтгаалахгүйг мэдэгтүн.


 ТА БҮХ ХҮНД ХҮРЭЛЦЭХҮЙЦ БАЙХААС ИЛҮҮ  БУРХАНЫ ХҮРЭЛЦЭЭ ЧУХАЛ