ПАУЛ ШИГ ИТГЭЛТЭЙГЭЭР ХЭЛЭХҮЙ

ПАУЛ ШИГ ИТГЭЛТЭЙГЭЭР ХЭЛЭХҮЙ

“Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн өдрийг хүртэл төгс болгоно гэдэгт би бат итгэж байна.” Филиппой 1:6

            Та газрын зураг дээрээс элч Паулын Ойрх Дорнодод хийсэн бүхий л аян замыг завшаан гаргаж нэг хараарай. I зуунд алс холын улс руу аялах ямар хүнд хэцүү байсныг харгалзвал Паулын туулсан замыг баргийн хүний туулдаг зүйл биш гэдгийг мэдэх болно. Түүхчид үзэхдээ Паул анх Тарс хот дахь гэрээсээ гарснаас хойш Ром хотод ирэх хүртлээ 20 жилийн турш үйл явдал өрнөлөөр дүүрэн аяллыг өнгөрүүлжээ.  Эцэст нь Ром хотод шүүхээс ял сонсоод дуусдаг.
            Паул гурав дахь аяллынхаа үед Грект байхдаа Ром хотынхонд захидал бичиж, хамт аялагч Фойбиор хүргүүлжээ. Грекээс бичсэн энэхүү захидал нь үнэхээр хүчирхэг ном юм. Бурханыг хажуу тийш тавьдаг хүмүүсийн логик учир зүйг үнэхээр бут цохидог ном. Дэлхий дээр яагаад цунами тохиож, газар хөдлөлтүүд болдог тухай асуултын хариуг ч эндээс авч болно. Мөн хүмүүн бид бусдын гэм нүглийг зад шүүмжилдэг хэр нь өөрийн амьдралд яг тийм гэм нүглийг үйлддэг тухай ч бас тайлбарладаг.
Паулын амьдрал үнэндээ амар байсангүй. Иудейчүүд түүнийг өөрсдөөс нь урвасан гэж үзээд үзэн ядав. Паулын заасан сургаалын улмаас олон хүний амьдралд өөрчлөлт гарсан нь тодорхой. Гэтэл энэ өөрчлөлт хүн бүрийн сэтгэлд үл нийцсэн тул түүнийг хавчин гадуурхсан юм. Ингээд Паул нэлээдгүй олон удаа зодуулж, шорон гянданд хоригдож, хот суурингаас хөөгдөж байжээ. Гэсэн ч тэр бусдад зөвлөн:
      “Хэнд ч хэзээ ч мууг муугаар бүү хариул. Бүх хүний өмнө юу нь зөв болохыг л харгалзан үзэж бай. Та нарын зүгээс боломж байгаа бол бүх хүнтэй эвтэй байгтун. Хайртууд минь, хэзээ ч өөрийн өш хонзонг бүү ав. Харин Бурханы уур хилэнд зай гарга. Учир нь «“Өшөө авалт нь Минийх, Би буцааж төлнө” гэж Эзэн хэлэв» гэж бичигджээ. «Дайсан чинь өлссөн бол хоолло, цангасан бол түүнийг ундаал. Ингэснээр чи түүний толгой дээр галтай нүүрс овоолж байгаа хэрэг» Мууд бүү дийлд, мууг харин сайнаар дийл” (Ром 12:17-21) гэж бичжээ. 
     Түүний зөвлөгөө хүний чихэнд таатай нялуун үгс байгаагүй. Эсвэл сүм хийд дотроос юм уу бат хана хэрмийн цаана нуугдаж байгаад бичсэн “сайныг үйлдэх” тухай сургаал ч байсангүй. Харин Паул үнэхээр гудамжны тулаанч шиг, гладиатор шиг өстөн дайсныхаа цохилтыг хүлээн авахдаа илдээ ч хуйнаас нь сугалалгүй номхон байж, олон ч удаа шарх сорив авсан нэгэн билээ.
- Паул яаж ингэж бат итгэлтэй амьдарч чадав?
- Паулд байсан шиг бат итгэл танд ч мөн байх боломжтой юу?
 Яг энэ захидалд Паул хэлэхдээ “Бурхан хүмүүсийг ялгаж, заримыг нь илүү ихээр хүндэлдэггүй” гэжээ. Бурханд илүү хайртай нэгэн гэж үгүй. Тэр бүхий л хүүхдүүдтэйгээ ижил тэгш харьцдаг. Хэрэв үүнд итгэж байвал та ч гэсэн Паулд байсан шиг бат итгэлтэй байх боломжтой шүү. Яг л Паул Филиппой хотынхонд хандан хэлсэн дараах эшлэлтэй адил юм. 


“ТА НАРТ САЙН ҮЙЛИЙГ ЭХЛҮҮЛСЭН ТЭРЭЭР ҮҮНИЙГЭЭ ХРИСТ ЕСҮСИЙН ӨДРИЙГ ӨДРИЙГ ХҮРТЭЛ ТӨГС БОЛГОНО ГЭДЭГТ БИ БАТ ИТГЭЖ БАЙНА”