ГЭМ НҮГЭЛ БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

ГЭМ НҮГЭЛ БОЛОН ТҮҮНИЙ ҮР ДАГАВАР

“Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн.” Ром 5:1

Баригдахгүй байж чадаж л байвал миний юу хийх нь хэнд хамаатай юм. Ийм үзэл өнөөдөр газар авчээ. Дэлхий дээр болж буй зүйлсийг харвал энэ нь үнэн юм шиг санагдаж магадгүй. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 79% нь “Улс төрчдөөс худал үг сонсох нь гарцаагүй” гэж хариулсан байдаг. Мөн аливаа ярилцлага нэвтрүүлгүүд зохиомол болчихсон,.. Тамирчид сэргээш хэрэглэдэг хэр нь хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, уураг уудаг гэж худлаа хэлдэг,..  Их сургуулийн оюутнууд гуйж дүн авч төгсдөг болсон,.. Бизнес эрхлэгчид зарлагынхаа дансыг үргэлж нэмж бичдэг,..
Өөрөөр, ажил дээрээсээ хангамжид ирсэн зүйлсийг зөөж, дэлгүүрээс цүнх юм уу халаасандаа хулгайлан гарахдаа “Үүнийг би авах зохистой” гэж өөрийгөө зөвтгөдөг. Багш нарын ярианаас сонсвол сурагч оюутнууд маш үнэмшилтэйгээр худлаа ярьдаг болсон тул хэзээ үнэн хэлж, хэзээ худал ярьж байгааг нь ялгахын аргагүй болсон гэнэ. “Хүн бүхэн л ингэдэг шүү дээ” гэж бид хэлдэг. Сургамжлагчид ч хүртэл “Хэзээд ийм байсан шүү дээ. Тэгвэл өнөөдөр яагаад өөр байхыг хүсэн хүлээх билээ дээ?” гэж байна.
Сүүлийн үед ёс зүй, ёс суртахууны хэм хэмжээ үнэхээр задгайрсан нь үнэн л дээ. Гэхдээ шулуун шударга байдлын асуудал бол эртний асуудал гэдгийг баримтаас харж болно. Энэ асуудлыг нэлээд нухацтай авч үзэн “Хийж байгаа зүйлээ буруу гэдгийг мэдсээр байж тэр зүйлийг хийгээд орхисон юм танд байна уу?” гэж өөрөөсөө асууж үзээрэй.
 Харин Паул Ром хотын сүм чуулганд захидал бичихдээ энэ асуудлыг сөхсөн. Нэгдүгээрт, Ром хотын соёлд гял цал байдал, ёс бус явдал, бурууг өөгшүүлэх байдал болон бардамнал холилдсон хачин чигтэй хот байжээ. Эмэгтэйчүүдийг бараг өмч хөрөнгө шиг үздэг. Ижил хүйстний харилцаа газар авсан. Гэвч ийм соёлд ч хүртэл хязгаарыг заасан шугам байжээ. Тэр хязгаарыг давсан хүн гэм буруугаа мэдэрдэг байж. Паул “Бүгд нүгэл үйлджээ” гэж өгүүлээд “Зөвт хүн алга, ганц ч алга” гэж нэмж хэлсэн.
        Гэхдээ Паулд муу мэдээнээс гадна бас сайн мэдээ байжээ. “Гэтэл биднийг нүгэлтнүүд байхын л  Христ бидний төлөө үхсэнээр Бурхан биднийг хайрлах хайраа харуулсан” гэж тэр өгүүлжээ. (Ром 5:8)  
Паулын өгүүлснээр эцсийн үр дүн бол Бурхантай эвлэрэх явдал. “Тиймээс бид итгэлээр зөвтгөгдсөн тул Эзэн Есүс Христээрээ дамжин Бурхантай эвлэрсэн. Мөн дотор нь зогсдог энэхүү нигүүлсэл уруу бид Түүгээр дамжин итгэлээр орох боломжтой болсон бөгөөд бид Бурханы алдрын найдварт баярладаг” (Ром 5:1-2)
Эрт дээр үед хүн төрөлхтөн бид Бурханаас нүүр бууруулаад, дэлхий ертөнц рүү тэнэж төөрөхөд бидний гэм зэмгүй чанар алдагджээ. Тэгвэл маш олон хүн тэр гэм зэмгүй чанар гэж юу байдгийг ч мэдэхээ больсон байна. Харин хүн төрөлхтний алдсан зүйлийг Есүс сэргээсэн билээ. Тэрхүү сэргээсэн цогц зүйлийн нэг бүрэлдэхүүн бол эвлэрэл. Хэрэв та уучлал болон мөнх амийг Бурханаас бэлэг болгон хараахан аваагүй бол Библи олж аваад Шинэ Гэрээний Ром номыг уншаарай. Та уналт цөхрөл, алдаа дутагдлынхаа шийдлийг тэндээс олж авах болно.


ХРИСТ БИДНИЙ ТӨЛӨӨ ҮХСЭНЭЭР БУРХАН БИДНИЙГ ХАЙРЛАХ ХАЙРАА ХАРУУЛСАН