ӨӨРТӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ АРВАН АЛХАМ

ӨӨРТӨӨ ШИЙДВЭР ГАРГАХ АРВАН АЛХАМ

“Тэгээд Тэр тэдэнд-Алив шуналаас өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь өмч хөрөнгөнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.” Лук 12:15

Та хэтэрхий олон үүрэг хариуцлагыг үүрч, өөрийгөө хэт олон зүйлд хуваан амьдарч буй мэдрэмж танд төрдөг үү? Тэгвэл танд хэлэх нэг мэдээ байна. Та хүн болгонд бүх зүйл болохыг хичээдэг бол та энэ бүхнийг хийж гүйцэлдүүлэх үнэндээ боломжгүй гэдгийг хэлье. Та магадгүй ганц бие ч бай, эсвэл гэрлэсэн ч бай өөртөө шийдвэр гаргах арван алхмыг зөвлөе.
1.Хялбарчил: Та бүхий л зүйлийг төгс хийж чадахгүй. Бүх хүнд бүх юм болж чадахгүй. Бүхнийг зохицуулж чадахгүй гэсэн бодит байдалтай эвлэр. Хүнд нас нэмэх тусам цаг хугацаа улам хангалтгүй болдгийг Бурхан л мэдэх байх. Тийм учраас юмыг хялбарчил, хялбарчил, бас дахин хялбарчил.
2.Итгэл үнэмшлээрээ амьдар: Бүх зүйлийн төв нь та биш, харин Бурхан гэдгийг сана. Есүс айлдахдаа биднийг юуны өмнө Бурханы хаанчлалыг хайх хэрэгтэйг онцолсон. Бас “Аливаа ерөөл бүхнийг” өгнө гэж Түүнд итгэх шаардлагатайг хэлжээ. Санаа зоволт бол Бурханд итгэдэг хүмүүс хийх зүйл биш.
3.Эрэмбэл: Өдрийг Бурхантай хамт байх цагаар эхлүүл. Бурханы Үгийг уншиж тунгаан бод. Дэвтэр гаргаад, залбирах зүйлсээ, өөрийнхөө бодол сэтгэгдлээ, бас тухайн өдрийн чухал ажил үүргийг тэмдэглээрэй.
4.Замбараагүй байдлаас ангижир:  Замбараагүй цагийн хуваарь, овоорсон хувцасны шүүгээ гэх мэт зүйлсээ цэгцэл. Ямар нэг зүйлд эргэлзэж байвал цуцал, хая. Гадуур ганцаар алхаж оюун ухаанаа цэвэрлэ. Дэлгэцийн гэх бүхнийг унтраагаад дотоод сэтгэлээ сонс. Өөрийнхөө амьдралдаа ямар шийдвэр гаргах ёстойг Бурханаас залбиран гуй. Чухал биш зүйлсийг ховхлон хаягтун.
5.Тайвшруулах эмээс татгалз: Аядуу намжуу дасгал хийж, чимээгүйхэн тунгаан бодох цаг гарга. Өөрт зохих хоолны дэглэм баримтал. Тослог болон чихэрлэг амттай хоол хүнснээс татгалз. Мөн “илүү их идвэл тэнхэрнэ” гэсэн үзлээс татгалз.
6.Сэтгэл хангалуун бай: “Их зүйлтэй байх тусам илүү сайн” гэсэн үзэлд нэг л урхидуулбал та хэзээ ч сэтгэл хангалуун амьдарч чадахгүй. Аз жаргалтай байхад танд жаахан зүйл л шаардлагатайг ухаар.
7.Цагийн хуваариа хянаж цэгцэл: Нэг бол та өөрийнхөө цагийг хуваарилна, үгүй бол бусад хүн өмнөөс чинь цагийг чинь хуваарилна. “Би тусалмаар байгаа боловч амжихгүй нь ээ.  Дараагийн удаа тусална” гэж хариулж сур. Эсвэл зүгээр л ҮГҮЙ гэж хариул.
8.Дассан байдлаас гарч сур: Руби болон Марк Вейлс нэгэн Христмас баяраар яг ийм зүйлийг хийж баярласан.  Тэр хоёр нэг нэгэндээ бэлэг авч өгөхөө больж, харин машинаар дүүрэн юм худалдаж аваад Мексик улс руу явсан. Тэгээд тэнд үгээгүй ядуу хүмүүст бэлэг тараажээ.
9.Зурагтаа унтраа: Ном болон хөгжим дотор умба. Ном унших нь хуучинсаг зүйл юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ ном уншихаар толгой сэргэж, оюун ухаан тэжээгддэг.
10. Өгч сур: Хэрэв та ямар нэг юмыг жилийн хугацаанд хэрэглээгүй бол түүнийгээ хүнд өгч сур. Амьд байх хугацаандаа хүнд юм өгч бай. Тэгвэл таны өгсөн зүйл хэнд, хаашаа очихыг ядаж мэдэх болно. Эзэнээс ирсэн ивээл ерөөлийг хүлээн зөвшөөрч Түүнд эргүүлээд өргөж сураарай.


 ТА ХҮН БҮРТ БҮХ ЮМ БОЛЖ ЧАДАХГҮЙ