НӨХЦӨЛ БОЛЗОЛГҮЙ ХАЙР

НӨХЦӨЛ БОЛЗОЛГҮЙ ХАЙР

“Бид Бурханыг хайрласан бус, харин Тэр биднийг хайрлаж, бидний нүглийн улмаас Хүүгээ эвлэрүүлэл болгон илгээсэнд л хайр байгаа юм.” 1 Иохан 4:10

Ей. В. Тозер бичихдээ “Хязгааргүй Бурхан Өөрийнхөө хүүхэд тус бүрт Өөрийгөө бүхлээрээ өгч чаддаг” гэж бичжээ. Тэр үргэлжлүүлэн “Хүн нэг бүр Бурханы нэг хэсгийг авахаар Тэр Өөрийгөө бүгдэд хувааж тараадаггүй. Харин хэн нэгэн хүнээс өөр хүн оршин байдаггүй юм шиг л хүн нэг бүрт Өөрийгөө бүхлээр нь өгдөг” гэжээ.
Тэгвэл дэлхий дээрээс Бурханы хайртай хамгийн их дүүцэх хайр бол эхийн хайр. Та Бурханы мэлмийд өөрийгөө харагддаг болов уу, миний хашхирах дууг сонсож, нулимсыг минь харж, өвдөлт шаналлыг мэдэрдэг болов уу гэж эргэлзэж ирсэн удаатай. Тэгвэл энэ түүхийг сонсоод тэр бүх эргэлзээгээ хаяарай.
Сэтгэл судлаач нэгэн залуухан эх хүнтэй ярилцлага хийж байгаад түүнээс “Та гурван хүүхдийнхээ алинд нь илүү их хайртай вэ?” гэж асуусан. Эмэгтэй шуудхан л “Би гурван хүүхдээ адилхан хайрладаг” гэж хариулав. Гэтэл сэтгэл судлаач тэр эмэгтэйн хариултыг эргэлзсэн байдалтайгаар няцааж “Та үнэнээ хүлээгээч. Сэтгэл зүйн хувьд, гурван хүнийг яг адилхан хайрлах боломж огтхон ч үгүй” гэжээ. Тулган шаардсан үгсийг сонсоод эмэгтэй гэнэт сэтгэлээ барьж дийлэхгүй цурхиран уйлжээ.
Уйлж уйлж арай гэж тайвширснаа “За би үнэнээ хэлье. Би гурван хүүхдээ ижил хэмжээгээр хайрладаггүй. Гурван хүүхдийнхээ хэн нь өвдөж шаналж байна түүнд нь илүү их хайртай байдаг. Гурван хүүхдийнхээ хэн нь төөрч будлиж байна түүнийг илүү хайрладаг. Бас хэн нь муу муухайг амсаж үнэхээр их зовж зүдэрч байна түүнд  нь илүү их хайртай байдаг” гэж өчжээ. Тэгээд эмэгтэй дүгнээд “Бусдаар бол би гурван хүүхдээ яг ижилхэн хайрладаг” гэв.
Танд Бурханы тусламж хамгаас хэрэгтэй байх мөчид Түүний хайр, энэрэл ганц тан дээр туссан байдгийг эхийн хайрын энэ жишээгээр тайлбарлах боломжтой. Таныг зөв үйлс хийгээд явж байхад Бурхан хамгийн ихээр хайрладаг юм биш. Харин эсрэгээр төөрч  будлиж байхад чинь  бүхнээс гүн гүнзгий хайрладаг юм шүү.
Хэрэв та үүнд эргэлзэж байвал Есүс асуудалтай, зовж шаналсан хүмүүстэй хэрхэн харьцаж байсан жишээг харахад л хангалттай. Тухайлбал, ёс суртахууны хувьд маш их доройтсон. Хуримлаагүй мөртлөө нэг эртэй хамт амьдарч буй эмэгтэйд Есүс өөрийн цаг заваа гаргасан. Өөр хэн нэгэнтэй ярилцсанаас ч илүү удаан ярьж суусан тухай тэмдэглэгдсэн байдаг. Хүн шулуун мөртлөө нарийхан амийн жимээс хэдий чинээ төөрч холдох тусам Есүс тэр хүний амьдралд илүү ихээр анхаарал тавьж байсныг эндээс тодорхой харж болно.
Олон хүн төөрдөг байшин шиг эргэлзээгээр дүүрэн амьдралаар замнаж явсаар эцэст нь Хүүгээ дэлхийд илгээсэн хайрын Бурхантай харилцаатай болдог. Тэдний нэг нь магадгүй та. Эхэндээ Бурханы хаа нэгэнтээ оршин буйг зүгээр л мэдэх төдий явдаг. Тэгснээ Түүнийг цагдаатай зүйрлэн хүн төрөлхтний сайн болон муу үйлсийг данслан тэмдэглэдэг юм болов уу гэж гайхдаг. Дараа нь итгэж сүсэглэхийг хичээвч “Би хангалттай сайн байж чадахгүй байна” гэж дүгнэдэг.
Тэгээд Бурханыг өөртөө туслуулахаар хажуудаа байлгахыг хүсдэг. Өөрийгөө унах үед бариад тогтоох хамгаалалтын уяа ч юм уу, тор мэт Бурханыг өөртэйгөө хамт байлгахыг хичээнэ. Гэвч амьдралаа өөрийнхөө хүчин зүтгэлээр авч явсаар хэвээр... Тэгээд эцэст нь Бурханы Хүүгийн “Намайг дага!” гэсэн дуу хоолойг тэд сонсож, Есүс Христээр амьдралаа удирдуулах шаардлагатай юм байна гэдгээ ухаардаг. Тэр мөчөөс Бурханыг туслах нисгэгчээс нисгэгчээс тушаал ахиулж, Түүний Хүүг Эзэнээ болгон авч, хийж үйлдэж байгаа бүхэндээ Бурханыг нэгдүгээрт тавьж эхэлдэг.


БУРХАН ТАНД БОЛЗОЛГҮЙГЭЭР ХАЙРТАЙ. ТА Ч ТҮҮНИЙГ БОЛЗОЛГҮЙ ХАЙРЛААРАЙ