БИ БОСС НЬ! ТИЙМ ГЭЖ ҮҮ?

БИ БОСС НЬ! ТИЙМ ГЭЖ ҮҮ?

“Эхнэрүүд ээ, Эзэнд адил нөхрүүддээ захирагд. Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ тэргүүн юм...” Ефес 5:22-23

Өмнөд Баптист урсгалын байр суурийг илэрхийлсэн баримт бичигт эхнэр хүнийг нөхөртөө “хүлцэнгүйгээр захирагдах” тухай заалт байдаг билээ. Баримт бичгийг анх хэрэглээнд нэвтрүүлэх үед асар их зөрчил маргаан гарав. Яг л элч Паул санамсаргүйгээр Иудейн синагогт гахайн махан хавчуургатай талх барьж орж ирсэн юм шиг шуугиан дэгдэх нь тэр. Улмаар нөхөр, эхнэрүүд хоорондоо дуу өндөр, биеэ өмөөрсөн харилцаатай болж буй анзаарагдлаа. Ингээд удирдлагын зүгээс элч Паулын Ефес хотынхонд бичсэн зааварчилгааг дахин авч үзэхээр шийдэж энэ бичиг баримтыг гаргах болсон юм. Паул бичихдээ гэр бүл доторх удирдлагын хувьд Бурханы тогтоосон дэс дараагаар бол эхнэрүүд нөхрүүддээ яг Эзэнд лугаа адил захирагдах ёстой гэжээ.
Хүмүүс үүний утга учрыг ойлгоогүйд би хувьдаа огтхон ч гайхсангүй. Иргэний хэвлэл мэдээллийнхэн уг асуудлыг шууд өлгөж аваад хэмжээнээс нь хэт томруулж мэдээлэл хийв. Тэд нөхрүүдийг хөөрхий эхнэрүүдээ байнга жирэмсэн, хөл нүцгэн, хэзээд гал тогооноос гаргадаггүй, өөрөөр хэлбэл, гэрийн зарц ба бэлгийн харилцааны боол байлгадаг дарангуйлагч мэтээр дүрслэн харуулав. Итгэгч бус хүмүүс Библийн зарчмыг хэзээ ч хүлээн авдаггүй шүү дээ. Тиймээс тэд үүнийг ойлгохыг бид хүлээх боломжгүй. Энэ тухайд Паул Коринт хотынхонд бичихдээ төрөлх буюу дахин төрөөгүй хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй гэсэн байдаг.
Яагаад Бурханы тушаалыг хүмүүс ингэж будлиж хүлээн авдаг юм бол? Энэ хэсэгт элч Паулын ашигласан үг нь Грек хэлнээ хоёр үгнээс бүрддэг. Тэр бол “хупо” буюу “дор” гэсэн утгатай угтвар үг болон “тассо” буюу “зогсох” гэсэн утгатай үйл үг юм. Иймээс захирагдана гэдэг нь “Илүү их эрх мэдэл авсан нэгний эрх мэдэл дор зогсоно” гэсэн үг юм. Харин ямар нэг байдлаар тэгш эрх эдлүүлэхгүйтэй энэ зааварчилгаа ямар ч холбоогүй. Нэг нь нөгөөгөөсөө илүү давуу, илүү дээр, илүү ухаантай, удирдлагын талаар илүү сайн мэддэг гэсэн утга энд огт үгүй. Харин “Байлдагч бүр өөрийн гэсэн ялгаатай үүрэгтэй байдаг шиг хүн бүхэн өөрөөсөө илүү дээр албан тушаалтай хэн нэгэнд тайлагнана” гэсэн утга энд гарч ирж байна.
Эрчүүдэд онцгойлон хандаж хэлсэн үгд “Та нар эхнэр хүүхдүүдийнхээ сайн сайхныг хангах үүрэг хариуцлагатай” гэж Паул хэлсэн. Тиймээс эмэгтэйчүүд ээ, нөхрүүддээ удирдан манлайлах боломжийг олгоорой. Энэ талаар Зиг Зиглер хэлэхдээ “Тээврийн хоёр хэрэгсэл зэрэгцэн давхивал замын бөглөрөл үүсгэж болзошгүй. Тиймээс аль нь тэргүүлэхээ шийдвэл сая нэг замын хөдөлгөөн хэвийн болно” гэжээ.
Паул эмэгтэйчүүдэд нөхөртөө захирагдах тухай зааварчилгааг өгөхөөсөө яг өмнөх эшлэлд нөхөр эхнэрүүдэд хандан нэг нь нөгөөдөө захирагдах тухай онцлон үүрэг болгосон байна. Ингэхдээ эхнэрүүдэд онцгойлон захирагд гэж хэлж байсан яг тэр захирагд гэдэг үгийг өмнөх эшлэлд ч гэсэн ашиглав. Нөхөр эхнэрүүд нэг нь нөгөөдөө буулт хийн захирагдах, нэг нэгнийхээ хэрэгцээг мэдрэмтгийгээр хангахдаа түргэн байвал Паулын зааварчилсныг үйлдэж буй хэрэг билээ.


ХҮН БҮР ӨӨРИЙН ГЭСЭН ҮҮРЭГТЭЙ. ТҮҮНИЙГ ХОЖИМ ТАЙЛАГНАНА