ТА БОЛ ДЭЛХИЙН ДАВС ЮМ

ТА БОЛ ДЭЛХИЙН ДАВС ЮМ

 “Та нар газрын давс. Хэрэв давс амтаа алдвал хэрхэн буцааж давслаг болгох вэ? Энэ нь гадагш хаягдаж, хүмүүсийн хөл дор гишгэгдэхээс өөр юунд ч хэрэг болохгүй.” Матай 5:13

Авралын зар тараагч Билли Греймийн эхнэр Рут Греймийн бичсэнийг хуваалцъя. “Удирдагчид нь Бурханы оршин буйг үгүйсгэдэг мөртлөө чуулганыг нарийн хяналт дор байлгадаг нэгэн улсад ийм зүйл болжээ. Нэгэн сүмийн Пасторыг дуудадахд Христитгэгчдийн эсрэг арга хэмжээ авах гэж байгааг нь мэдсэн тэрээр шууд л...
 “Эрхмүүдээ та нар намайг эмч хүн гэдгийг мэднэ шүү дээ. Эмчийн хувьд, хүний биед давс ямар чухал болохыг би мэднэ. Давсны хэмжээ 2 хувь байх учиртай. Хэрэв тэр нь багасвал хүн өвчин тусдаг. Хэрэв давс огт байхгүй бол хүн үхнэ. Тэгэхээр Бурхан итгэгчдийг “Газрын давс” гэж хэлсэн” гээд хэсэг чимээгүй байснаа “Ингээд боллоо. Эрхмүүд надад юу айлдахсан бол” гэж асуув. 
Тэгэхэд тэд “Өө, юу ч биш, юу ч биш...” гээд санал нэгдэж түүнийг явуулав”.
Би та бүгдэд Есүсийн тэрхүү үгийг давтаж хэлмээр байна. “Та нар газрын давс” Тэр юу гэж айлдсаныг та мэдэж авлаа. Гэтэл тэр ямар утгаар үүнийг хэлсэн бол? Давсыг ашиглах 14 мянган арга зам байдгаас “Хоол амтлах”, “Хүнсийг давслах” гэсэн хамгийн чухал хоёр  хэрэглээ бий.  
Христитгэгч хүн ч гэсэн газрын давс учраас хоёр зүйлийг гүйцэлдүүлж амьдрах юм. Нэгдүгээрт, Зөв сайныг хадгалж Түүний оршин буйгаар ёс зүйн харанхуйг гийгүүлэх учиртай. Хоёрдугаарт: Амьдралаараа болон харагдах байдлаараа эргэн тойрны хүмүүст амьдралыг илүү тэсвэрлэх боломжтой болгох учиртай.
Хэрэв хүний бие амьд гарахын тулд 2%-ийн натри хлорид хэрэглэх ёстой юм бол нийгэмд ч гэсэн үүнээс багагүй давс байх ёстой шүү дээ. Тиймээс энэ нийгмээс Есүс Христ ба Тэнгэрлэг Эцэгт хандах хандлагаараа ялгар.
Сүүлийн өдрүүдэд би давсаар аливааг хадгалдаг үүргийн тухай нэлээдгүй бодож үзлээ. Ил шархан дээр давс асгавал аймшигтай хорсож өвдөнө. Энэ нь ёс суртахууны асуудлаар ярих үед миний мэдэрдэг эсэргүүцлийн талаар надад ойлгуулж өгдөг. Гэтэл бид давс байх амтаа алдвал эцэст нь үг хэлэх эрх чөлөөгөө хүртэл алдаж шүүрдэгдэх болно.
Дүгнэж хэлбэл,  Бурхан Христитгэгчдийг “Газрын давс” гэж нэрлэчхээд тэр даруй итгэгчдийг харанхуй ертөнц дэх “Гэрэл” гэж айлджээ. Тэгээд хүмүүс лаа юм уу бамбар асаагаад саван дор хийж нуудаггүй гэдгийг бидэнд сануулсан. Давс хэдийгээр чамин биш, энгийн зүйл боловч амьд гарахад туйлын чухал. Бурханы бидэнд өгсөн зүйлсийг хадгалахын тулд, мөн эргэн тойрныхоо дэлхийг амтлаг болгохын тулд газрын давс байх нь бидний үүрэг юм.


ТА ДАВС БАЙСНААР ЗӨВ САЙНЫГ ХАДГАЛЖ ЁС ЗҮЙН ХАРАНХУЙГ ГИЙГҮҮЛЭХ УЧИРТАЙ