АЛЕКСАНДР СОЛЖЕНИЦЫН

АЛЕКСАНДР СОЛЖЕНИЦЫН

“Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд “Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй” гэж айлдав.” Матай 13:57 

“Дэлхийн хамгийн алдартай сэтгүүлч”-ээр Александр Солженицыныг 1974 онд Тайм сэтгүүлд тэмдэглэж байжээ. Учир нь үүнээс дөрөвхөн жилийн өмнө Нобелийн шагнал авсан бол хоёрхон жилийн дараа АНУ-руу цагаачлах болжээ.
Александр Солженицын Кавказын хойд хэсэгт мэндэлсэн. Түүнийг мэндэлснээс хойш зургаан сарын дараа эцэг нь ан хийж байгаад эмгэнэлтэйгээр нас барсан гэдэг. Мөн 1951 онд тэрээр Их сургуулиа Шинжлэх ухааны чиглэлээр төгсөж, цэргийн алба хаан  ахмад цолд хүрчээ.
 Тэр үед Солженицын нэгэн захидалдаа Сталиныг “Жирвээ сахалтай нөхөр” гэж бичсэн нь Улс төрийн алдаа болж КГБ буюу аюулгүй байдлыг сахиулах албаныхны гарт оржээ. Ингээд л бүх зүйл эхлэв. Үүнээс болж найман жилийн турш Зөвлөлтийн шоронд хоригдсон гэдэг. Үүний улмаас найз нөхөд, гэр бүл, эрх чөлөө бүгдийг алдсан. Гэвч хэзээ ч хэдийд ч авч чадахгүй баялаг өөрийнх нь дотор оршиж илүү хүчтэй байснаа ярьжээ.  
Учир нь шоронд байх хугацаанд түүний амьдралд нэгэн өөрчлөлт болсон нь сүнсээр  дахин төрөв. Шоронд байхдаа тэр хүмүүний туйлын дорд чанарыг ч,.. Мөн “Хоригдлуудын хоорондын эр зориг ба нөхөрлөлийг”,.. Түүний зэрэгцээ “Бүх зүйлээ алдсан хүний аймшиггүй чин зоригийг” ч хүртэл үзсэн.
Солженицын 1978 онд АНУ-д цагаачлалаар ирснийхээ дараа Харвардын Их сургуульд илтгэл тавихаар уригджээ. Улмаар  барууны ертөнцийн гүехэн суурьтай үнэт зүйлс, материалист үзэл болон гандаж хатаж буй сүнслэг орчныг ширүүнээр шүүмжлэв. Ер нь үнэнийг илэн далангүй тунхагласан хүнийг хаана ч, хэзээ ч сайнаар хүлээн авдаггүй. Улмаар 1991 онд Коммунист тогтолцоо нуран задрахад Солженицын эх нутаг Орос руугаа буцах гэтэл “Таныг бид яахаа мэдэхгүй байна” гэсэн хариуг эх нутгийнхнаасаа бас хүлээн авчээ.
Александр Солженицын бол дэлхий нийтэд зүгээр нэг уур бухимдлаа чулууддаг хүн биш. Тэр бол өөрийгөө олсон хүн. Түүний аналитик, дүн шинжилгээ амьдралын яг голыг олж хатгадаг. Тэр хэлэхдээ “Сайныг муугаас салгахад шугам нь муж улсын дундуур биш, анги давхарга, нам эвслийн хооронд биш, харин хүмүүний зүрхэн дундуур гардаг юм” гэжээ.
Түүний үгс Дорно ба Өрнийн амьдралыг өөрчилж өгсөн гэдэг нь эргэлзээтэй. Гэхдээ түүний үгс нь Баптисм хүртээгч Иоханы сургаалтай адил үйлчлэлтэй байв. Хэдийгээр тухайн үеийнхэн гэмшээгүй боловч тэд Бурханаас нүүрээ бууруулсан гэдгээ бүрэн мэдэж авчээ. Зөвлөлтийн Гулаг дахь шоронд ч бай, эсвэл Харвардын ариун нандин танхимд ч бай ятгалгын үгээ хэлж, бичсэн түүний төлөө Бурханд талархаж байна.
Есүс айлдахдаа: “Тэд Түүнд бүдрэн унтууцахад Есүс тэдэнд ‘Эш үзүүлэгч нь төрөлх нутаг, гэрийнхнээсээ өөр газар хүндлэгдэхгүй байх нь үгүй’ гэж айлдав” (Матай 13:57) гэжээ. Гэтэл басамжлалыг хэрэв агуу байдал гэж үзэх юм бол Солженицын хамгийн шилдгийн дунд байх учиртай.


ТЭР БОЛ БУРХАНЫ МЭЛМИЙД ХҮНДЛЭГДСЭН ЭШ ҮЗҮҮЛЭГЧ ЮМ