БИБЛИ БОЛ ТҮҮХ ЮМ

БИБЛИ БОЛ ТҮҮХ ЮМ

“Та нар Түүгээр дамжин Бурханд итгэсэн юм. Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулж, Түүнд алдрыг өгчээ. Ингэснээр итгэл хийгээд найдвар чинь Бурханд байх юм”. 2 Петр 1:21 

Улс төр, ёс зүй, шашин шүтлэгийн холбогдолтой ямар ч мэдээ бай үнэн мөнөөр мэдээлэх ёстой юу? Эсвэл үйл явдлыг мушгин өөрийн соёл, өөрийн улс орон, өөрийн хандлага үзлийг тусгах ёстой юу? Ер нь итгэл даах сурвалжилагч гэж ямар хүнийг хэлэх вэ? Нью Йорк Таймс сэтгүүлд “Хорт хавдрыг эдгээх боломжтой” гэж амласан нийтлэл тавигджээ. 
Тэр нийтлэлд ангиостатин болон эндостатин гэдэг хоёр эмийг хольж хулгана дээр туршилт хийхэд, хулганын бие дэх хорт хавдар эдгэсэн тухай бий. Хэрэв та хулгана байсан бол энэ нь тун сайн мэдээ байх сан. Гэвч нийтлэлийн агуулга нь зуун хувь үнэн биш болохыг хожим сэтгүүлчид мэдэгдэв.
Энэ нь Давид хаанд “Таны Жанжин Иоаб, Ялалт байгуулсан” гэх мэдээг авчирсан “Куши” хэмээх нутгийн зарлага болон Задокийн хүү Ахимааз гэх хоёр элчийн түүхтэй яг адил юм. Гол асуудал нь Ахимааз Давид хаан дээр очоод яг юу болсон тухай бус “Маш их үймээн самуун болсон. Хөл толгой нь олдохгүй байна” гэж хэлэв. Дараа нь нутгийн зарлага ирэхэд л яг юу болсныг Давид хаан үнэн мөнөөр мэджээ. 
Өнөө цагт нэг бус сэтгүүлч болон түүхчид Задокийн хүү Ахимааз шиг байна. Үнэнийг нуун дарагдуулж, өөрийнхөө зорилгын төлөө үйл явдлыг мушгин гуйвуулснаараа үймээн самуун, үл ойлголцлыг л турхирч  байна. Үүний адил Библийн үгийг эсэргүүцэгчид  ч яг ийм арга тактикийг ашигладаг.  
Тэгвэл үнэн юу гэж байна? Ариун Бичээсийн эх бичгийг хүн өөрчилж, эсвэл өөрийнхөө зорилгоор гуйвуулах боломжтой гэж үү? Надад итгээрэй. Үүнийг хийх гэж нэлээдгүй олон хүн оролдов. МЭ 140 онд амьдарч байсан Марсио гээч хүн “Шинэ Гэрээний бүрэлдэхүүнд нийтээр хүлээн зөвшөөрсөн номууд хэтэрхий хэрцгий. Цус урсгасан агуулгатай байна” гэж үзжээ. Тэгээд өөрт нь таалагдахгүй хэдэн номыг авч хаяхыг оролдов. Үүнээс гадна Библийг гажуудуулах цөөнгүй хүн энэ цагт ч гарч ирсээр л байна.  
Өнөөдөр ч гэсэн Библийг орчуулахдаа өгүүлбэр зүй, дүрэм зүйн хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас гажуудуулдаг. Энэ нь нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн жишгээс гажиж, өөрийнхөө хэт чөлөөт үзлийг тодорхой бүлэг, урсгалынханд дэмжүүлэхийн тулд юм. Тэгвэл Библи итгэл даахуйц ном мөн үү? Түүнийг түүхийн хувьд үнэн зөв гэж үзэж болох уу? 
Библийн эх бичиг болон түүний өгүүлж буй зүйлийн талаар дэлхий даяар эрдэмтэд ямар зүйл дээр зөвшилцөж буйг одоо ярих боломжгүй. Библи түүхийн хувьд үнэн зөв болох нотолгоог археологич ба түүхчид ямар ч эргэлзээгүйгээр нотолсоор байна. Гэхдээ хамгийн гол нь үнэнийг зориудаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа хүмүүст нотолгоо гаргаж өглөө ч түүнийг үл хүлээн зөвшөөрсөн хэвээр. 


ТА БИБЛИД БАТТАЙ ИТГЭЖ БОЛНО. УЧИР НЬ БИБЛИ БОЛ ТҮҮХ ЮМ.