ӨШӨӨ АВАЛТЫН ГАШУУН АМТ

ӨШӨӨ АВАЛТЫН ГАШУУН АМТ

            “Хэрэв та нар хүмүүсийн алдааг уучилбал тэнгэрлэг Эцэг чинь та нарыг мөн уучилна. Харин та нар хүмүүсийг эс уучилбал Эцэг чинь мөн алдааг чинь эс уучилна ” Матай 6:14-15

Хүн ер нь өс хонзонгоо авах гэж хэр хол явдаг бол...? Магадгүй тэр хүн хэр гүнзгий шархалж, хэр удаан хугацаанд гомдол шархаа тээсэн гэдгээс хариу нь өөр өөр. Дэлхийн II дайны үед Виллиам маш балчир хүү байжээ. Тэр үед Япончууд аавыг нь шоронд хийж, ээжийг нь тагнуул гэж буруутгасныг хүү бүдэг санадаг. Угтаа ээж нь Хятад руу илгээгдээд тэндээ бизнес эрхлэгч залуутай гэрлэжээ. Тэгэхэд Мао Це Дунгийн удирдлага дор коммунистууд хуучин Засгийн газрыг унагасан юм. Тэгээд тэдний гэр бүлийг Христ итгэлийнх нь улмаас хүнсний тарчиг хангамж дор гэрийн хорионд хийжээ.
Виллиам “Би яаж ийж байгаад аавыг минь шоронд хийсэн тэр япончуудыг олоод өшөөгөө авна даа” гэж тангараглан өсөрхөж байж. Аавыг нь шоронд явуулсан хүний нэр болон Японд амьдардаг хотыг нь ч тэр мэднэ. Гэтэл түүнд өс хонзонгоо авах сайхан боломж тохиолоо. Учир нь  Хятадын ерөнхий сайд Ден Сиапин АНУ руу айлчлал хийхийн яг өмнөхөн гэсэн үг. Хэсэг хятад хүмүүсийг өөрийн сайн дурын үндсэн дээр Хятадын эх газраас явахыг зөвшөөрсөн билээ. Виллиам тэдний нэг байлаа. Тэрээр нэн түрүүнд Японоор улсаар дамжин гэр бүлийг нь зовлонд унагасан хүнийг шившиглэхээр шийдэв.
Төлөвлөгөө ёсоор түүний хамгийн эхний зогсоол нь Токио. Түүнийг нисэх буудлаас найз нь тосож аваад гэртээ аваачив. Гэтэл тэнд байх хугацаандаа түүний уншсан ном өс хонзон авах хүслийг нь орвонгоор нь өөрчилжээ. Номын зохиогч Корри тен Буум гэгч Голланд эмэгтэйн түүх зүрхэнд нь шууд хүрэв. Бүсгүйн ном, гэрээсээ баривчлагдаад Равенсбрук гэх лагерьт хоригдож, Бурхан өөрийг нь хэрхэн  аварсан тухай л даа. Дайны дараа тэрээр өөрийг нь өдөр бүр үхэлтэй нүүр тулгаж байсан яг өөрийнхөө хорих ангийн хуягтай уулзахаар Герман зорив. Гэхдээ өс хонзон тээж бус харин “Уучлал бол гомдол гашуудал, өс хонзонгийн цорын ганц хариу авалт” гэдэг үгийг тээсээр ирсэн гэдэг. Гэтэл хуяг “Хатагтай, Миний хийсэн бүх гэм нүглийг уучлаач” гээд Бурханд итгэдэг болсон Тэрээр өөрийг нь уучилсан тухай ярив.
Корригийн тэмдэглэлээр дамжуулан Бурхан өш хонзонгийн аянд гарсан Виллиамын зүрх сэтгэлд хүрчээ. Залуугийн гаргаж байсан хандлагыг Бурхан засаж эхлэхэд түүний гомдол гашуудал, өш хонзон үзэн ядалт аажмаар намжив. Тэгээд тэр өшөө авалтаасаа татгалзжээ. Магадгүй та гомдож гашуудсаныхаа улмаас тив дэлхий, тэнгис далайг гатлах хүчтэй байлаа ч энэ нь таны сүнслэг амьдралыг үнс нурам болгон сүйрүүлэх хүчтэй шүү. Яагаад  гэвэл “Гомдол гашуудал гэдэг таныг өөрөөр ч хөнөөлгөх алуурчин юм”.
Тиймээс Бурхан Коории тен Буум болон Виллиамийн зүрх сэтгэлд өөрийг агуу ажлаа хийсэн шиг таны дотор ч мөн Өөрийн ажлаа хийж чадна. Есүс хэлэхдээ “Ааваа, ... тэднийг уучилж өгөөч” гэж айлдсантай адил та ч бас тэгэх учиртай. Уучлал бол юун түрүүнд шийдвэр юм. Шийдвэр нь зүрх сэтгэл, оюун ухааныг дагуулах хүчтэй байдаг.


ГОМДОЛ ГАШУУДЛЫН ЭСРЭГ ЦОРЫН ГАНЦ ХАРИУ АВАЛТ БОЛ УУЧЛАЛ ЮМ.