ХАРИУЦАЖ БУЙ ХҮН ХЭН БЭ?

ХАРИУЦАЖ БУЙ ХҮН ХЭН БЭ?

“Газар дэлхийн суурийг тавихад минь чи хаана байв аа? Мэддэг бол Надад хэлээч. Хэмжүүрүүдийг нь хэн тогтоосон бэ? Чи мэддэгээс хойш, хэн дээр нь шугам татсан бэ? Түүний сууриуд юун дээр тогтсон бэ? Түүний булангийн чулууг хэн тавьсан юм бэ? Тэгэхэд өглөөний одод хамтдаа дуулцгааж, Тэнгэрлэг биес бүгд баярлалдан уухайлсан” Иов 38:4-7
            Нэгэн удаа англиар ойлгомжгүй, дуудлага муутай ярьдаг нэг хүн “Хариуцаж буй хүн нь хэн бэ?” гэж асуун намайг зогтусахад хүргэж билээ. Тэр үед би хэсэг найзуудтайгаа хамт Хятад явж байсан юм. Мэдээж тэнд байдаг итгэгч нарт бэлэг болгон Библи авч явж байсныг гааль илрүүлсэн л дээ. Тэгээд л би өөрийгөө хариуцаж буй хүн гэдгээ дуртай дургүй хүлээн зөвшөөрөхөөс аргагүй болж билээ. 
Бас нэгэн удаа би Япон найзынхаа гэрт байхдаа маш эвгүй байдалд орж байсан юм. Манай охид тэдний охидтой кофе ууж байхдаа хамтдаа ном үзэж байлаа. Тэгтэл манай охид ном дээрээс Хирошима хотын дээр цөмийн бөмбөг хаяхад үүссэн мөөг хэлбэртэй  тэсрэлтийн зургийг харжээ. Тэгээд “Энэ юү вэ?” гэж асуув.  
Би “Япон найз минь өөрийнхөө хариултыг өгөх ёстой” гэж хүлээх үү. “Америкчууд бид өнөөдөр биднийг найрсгаар хүлээн авч буй энэ хүмүүсийн дээрээс цөмийн бөмбөг хаясан” гэж хариулах ёстой юу? Эсвэл би улс төрийн өнгө аястай хариу өгч “Америкийн ерөнхийлөгч Херри Трумен энэ цөмийн бөмбөгийг ашиглан манай хоёр улс нэг нэгнээ үргэлжлүүлэн дайтаж устгахаас сэргийлсэн” гэж хэлэх ёстой юу гэдгээ мэдэхгүй сандрав. 
Шуудхан хэлэхэд, ярилцаж буй хүнээ гомдоохгүйн тулд юу гэж хариулах тал дээр бүдчиж байжээ. Гэхдээ “Хариуцаж буй хүн нь хэн бэ?” гэсэн асуулттай хүн бүр зайлшгүй нүүр тулдаг гэдгийг би бат мэдсэн юм. 
Амьдрал гэдэг зөвхөн хамгийн хүчтэй хүмүүс амьд гарахын нэр гэж үү? Эсвэл ямар нэг сэдэв, зорилгогүй үйл явдлын цуваа юм уу? Бүтээлийн онолыг эсэргүүцэгчид таныг өөрийн төсөөллөөрөө “Бурхан гэж байхгүй. Түүх ямар ч холбогдол учир шалтгаангүй. Мөн ирээдүйд ямар нэг эмх цэгцийг хүсэн хүлээгээд ч хэрэггүй” гэж итгүүлж магадгүй. Түүхийг ерөнхий байдлаар харвал Библийн үг ба эш үзүүллэгтэй илэрхийгээр зэрэгцэн буйг харах боломжтой. Үүнээс дүгнэвэл төгсгөл ирж зайлшгүй Армагеддон тохиох бөгөөд Бурханы Хүүгийн эргэн ирэх цаг дагаж байна. Яг тэр үед улс үндэстнүүд илдээ хайлуулан давтаж анжис болгон, дайн тэмцэл дуусах билээ.
Хүн гэмт чанар хувиа хичээгч, шуналтай, үзэн ядалтаар дүүрэн гэдгийг ойлгох нь уг асуудлын гол цөм юм. Энэ бол Эцэг Хүүгээ илгээсний шалтгаан. Хүү нь бидний ертөнц болох зөрчилдөөн, хямралын дэлхийд амьдарч байхдаа илүү сайн сайхан зам энх амгаланг үзүүлсэн билээ. Харин та өөрөөсөө “Миний хувийн амьдралыг хэн хариуцаж байна вэ?” гэж асуугаарай. Бурхан Эцэг таны хариуцагч Эзэн байж таны зүрхийг зөөлрүүлэн амьдралаа Өөрт нь захируулахад бэлэн болгож байна. 


БУРХАН ТАНЫ ХУВИЙН АМЬДРАЛЫГ ХАРИУЦАЖ БАЙНА УУ? ХАРИУЦАЖ БАЙВАЛ ТҮҮНД ТАЛАРХАГТУН.