ХАТУУ ХАХИР ХАЙРЫН ЯЛАЛТ

ХАТУУ ХАХИР ХАЙРЫН ЯЛАЛТ

“Бид Бурханы хүүхдүүд гэж дуудуулахаар ямар их хайрыг Эцэг бидэнд соёрхсоныг хараач! Бид бол чухам энэ л юм. Биднийг ертөнц таньдаггүй нь Түүнийг таниагүйн учир юм. Хайртууд минь, бид одоо Бурханы хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд бид Түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид Түүнийг байгаагаар нь харах болно” 1 Иохан 3:1-2

Өсвөр насны хүүхэд чинь танаас болон Бурханаас нүүрээ буруулаад, Төөрсөн хүүгийн замаар яваад өгөхийн цагт эцэг эх та “Түүнийг одоо яаж ч чадахгүй” гээд бууж өгмөөр санагдаж байсан уу? Тэгвэл өнөөдрийн мэргэн зөвлөмж нэвтрүүлэг маань яг танд зориулагдсан гэсэн үг. Энэ нэвтрүүлгийн нэрийг би “Хатуу хахир хайрын ялалт” гэж нэрлэсэн шүү дээ. Эцэг эхийн хувьд Зан үйлээ, Хүлээн зөвшөөрлөөс ялгаж салгах боломжтой юу? Үнэндээ ялгах боломжтой төдийгүй ялгаж салгах нь зайлшгүй хэрэгтэй.  Бараг бүх эцэг эх хэзээ нэгэн цагт “За хүү минь, би чамд хайртай л даа. Гэхдээ чиний үйлдэл чинь нэгдүгээр ангийн хүүхдийнхээс ч долоон дор байна шүү” гэж хэлэхэд хүрдэг. Ингэж хэлэхэд та хүүхдээ биш, харин түүний зан үйлийг буруушааж буй хэрэг.
Гэтэл нэгэн эцэг үүнээс эсрэг зүйлийг хийв. Түүний хүү мансууруулах бодис татаж эхлэх үед гурван хүүгээ хатуу гараар өсгөсөн аав нь “Чи нэг бол энэ зүйлээ орхи, үгүй бол гэрээ орхи” гэж хэлж гэнэ. Гэтэл тулган шаардах нь аюултай зүйл юм. Өөрийгөө том болчихсон гэж бодож буй өсвөр насны залууг тулган шаардах нь бухын нүдний өмнө улаан дарцаг намируулж байна л гэсэн үг. Тэр таныг басамжилсан байдалтайгаар хойш ухарч зайгаа авч байгаад л “Тийм үү, тэгвэл хоёулаа нэг үзэх үү” гээд л тан руу дайраад ирнэ. Ингээд хүү гэрээ орхиод явна гэдгийг та бараг таамаглаж байгаа байх. Орогнох газар оочих аягагүй болоод ирэхээрээ анх өөрт нь мансуурах тамхи зарсан наймаачин дээр эргээд очив. Эцэг нь ямар эмгэнэлт алдаа хийснээ ухаарах үед хүү нь аль хэдийн мансууруулах бодисын донтой болжээ.
Хэрэв та өсвөр насны хүүхэдтэй бөгөөд асуудал хүндэрвэл “Чамд тусламж хэрэгтэй. Би тэр тусламжийг хангах болно” гэж хэлэх шаардлагатай. Энэ бол хатуу хахир хайр юм. Гэхдээ “Чи ингэ, эсвэл би тэгнэ ...” гэж хэлэхээсээ өмнө бодож залбирч, нөхцөл байдлыг арай өөр аргаар шийдвэрлэх арга байгаа эсэхийг хараарай. Хатуу хахир хайр хэдийгээр “Хүлээн зөвшөөрөл” гэсэн утгатай боловч “Зан үйл”-ийг, “Хүлээн зөвшөөрөл”-өөс ялгаж салгадагт оршино.
Эцэг эхчүүд бид заримдаа амьдралын тэмцэл дунд буруудан шархадсан өөрийн мах цусны тасархайгаа өөрийн гараар буудан хороодог. Яагаад гэвэл аав ээжийнхээ нэрийг баастаж шившиг болгож буй тэр үед хүүхдэд таны хайр хамгийн ихээр хэрэгтэй үе байдаг. Гэтэл бид тэднийг зүгээр л дэвслээд хаядаг.  
 Нөхцөл болзолгүй хайрын өөр нэг чанар бол уучлалыг өөртөө агуулдаг. Таны хүү юм уу охин нүүрээрээ газар шаахын цагт танаар уучлуулах нь зохисгүй гэж үздэг. Гэтэл та өөрөө Бурханы уучлалыг авах зохисгүй хүн байсан шүү дээ.


“ГЭТЭЛ БИДНИЙГ НҮГЭЛТНҮҮД БАЙХЫН Л ХРИСТ БИДНИЙ ТӨЛӨӨ ҮХСЭНЭЭР БУРХАН БИДНИЙГ ХАЙРЛАХ ХАЙРАА ХАРУУЛСАН”