ЭЗЭНТ ГҮРНИЙ УНАЛТ СҮЙРЭЛ

ЭЗЭНТ ГҮРНИЙ УНАЛТ СҮЙРЭЛ

“Учир нь Тэрбээр амьд Бурхан, үүрд мөнх хувиршгүй. Түүний хаанчлал устгагдашгүй, эрх мэдэл нь төгсгөлгүй.” Даниел 6:26

Түүхч, философич Вилл Дюрант  өөрийнхөө бичсэн “Цезарь болон Христ” хэмээх туульс зохиолдоо “Ромын уналт болон Сэргэн мандалт  нэг бус харин нэлээд олон шалтгаантай. Энэ нь дан ганц үйл явдал биш, харин 300 жилийн турш сунжирсан үйл явц” гэсэн байдаг. Дюрант үүнийг тайлбарлахдаа “Агуу иргэншил дотроосоо л мөхчихгүй бол гадна талаасаа хэзээ ч эзлэгдэнэ гэж үгүй” гэж хэлжээ.
Үнэндээ Ромын уналт дотроосоо үүдэлтэй. Үүнтэй Ромын эзэнт гүрний Мандалт болон Уналтаар сонгодог зохиол бичсэн түүхч Эдвард Гиббон бүрэн санал нэгдэх биз ээ. Түүнчлэн Ром улс унаж сүйрэхэд үүний бурууг Христитгэгчид рүү чихсэн тухай өгүүлсэн байдаг. Тэгвэл эртний Ром улсын сүйрлийг өнөө цагийн Зөвлөлт Холбоот Улсын уналттай харьцуулж болох уу?
Ромын сүр жавхлан гундахад 300 жил шаардагдсан. Харин Зөвлөлт Холбоот Улс дахь Коммунист дэглэмийн уналт бидний амьдарч буй цаг үед болсон үйл явдал. Ленин багш Христитгэлийн талаар “Олон түмнийг хордуулагч хор” гэж үзээд “Энэ шашин бүхэлдээ олиггүй, аймшигтай” гэж буруутгасан.
Гэхдээ зөвхөн Орос улс Бурханыг түлхэн зэвүүцэж байсан юм биш. Библи дэх 2000 жилийн түүхийг эргэн харвал Израилчууд “Бурхан Төгс Хүчит Нэгэн гэдэг”-ийг төдөлгүй умартана. Тэгээд зайлшгүй шийтгэлийг амсдаг байжээ. Бурхан удаа дараалан Өөрийнхөө эш үзүүлэгчдийг илгээж “Бурхан руу эргэхгүй аваас шийтгэл зайлшгүй” гэдгийг дамжуулан хэлүүлдэг байлаа.
Энэ цаг үед “Бид Бурханд итгэдэг” гэсэн бичээс тамгалуулсан ард түмэнд бүх зүйл бий. Гэвч тэд Бурханыг умартсан. Хэдийгээр цөөн хүмүүс Түүнийг хүндэтгэсээр байгаа боловч соёлын эрс өөрчлөлт гарсны улмаас Бурханыг дотроосоо авч хаясан байдалтай байна. Улс орны удирдагчид Библийн болон ёс суртахууны байр суурийг барихаас илүүтэй ард түмнийхээ хүсэлд нийцүүлэх байр суурь дээр зогсжээ.
Улс үндэстэн Бурханы тусламжгүйгээр амьд гарч чадах болов уу гэдэг нь гол асуудал биш. Харин аливаа хүн Бурхангүйгээр амьд үлдэж чадах уу, үгүй юү гэдэгт гол учир оршино. Учир нь улс үндэстэн хувь хүнээс бүрддэг. Тиймээс Түүний оршин тогтнолыг үгүйсгэлээ гээд, эсвэл Түүнийг амьдрал дотроосоо түлхэн гаргалаа гээд бидний зүрх сэтгэлд буй хэрэгцээг үгүйсгэх боломжгүй юм. 
Нэгэн түүхч “Түүх өөрийгөө давтдаг” гэсэн байдаг. Бид түүхээс “Өнгөрсөнд гаргасан хүмүүсийн алдааг давтах хувь заяатай” гэдгийг сургамж аван суралцах боломжтой. Эйч Жи Уеллс “Хүн Бурханыг олох хүртлээ түүний хувьд эхлэх цэг гэж үгүй" гэж  бичээд “Энэ нь төгсөх цэггүйгээр зүтгэж байна гэсэн үг” гэжээ. Энэ зүй тогтол Израиль, Ром болон Зөвлөлт Холбоот Улсын хувьд үнэн байжээ. Энэ нь бас өнөөдөр үнэн хэвээр юм.


УЛС ҮНДЭСТЭН БУРХАНЫ ТУСЛАМЖГҮЙГЭЭР АМЬД ГАРЧ ЧАДАХ БОЛОВ УУ ГЭДЭГ НЬ ГОЛ АСУУДАЛ БИШ. ХҮН БУРХАНГҮЙГЭЭР АМЬД ҮЛДЭЖ ЧАДАХ УУ, ҮГҮЙ ЮҮ ГЭДЭГТ ГОЛ УЧИР ОРШИНО