ТЭР ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

ТЭР ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

“Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна” 2 Коринт 5:17

            Та хэн нэгнийг “Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би бүр найдахаа ч больсон” гэж бүү  туйлшраарай. Бодит байдал дээр ямар ч хүн хүссэн, хүсээгүй ямар нэгэн байдлаар өөрчлөгддөг нь үнэн. Гэхдээ өөрчлөлт бүхэн сайн сайханд хүргэдэггүй. Энэ тухай зохиолч Эллен Глээсгоу “Бүх хөдөлгөөн урагшилдаггүй шиг, бүх өөрчлөлт өсөлтөд хүргэдэггүй” гэж бичсэн байдаг.
Хэн нэгэн надад “Тэр хэзээ ч өөрчлөгдөхгүй нь ээ...” гэж хэлбэл тэр хүний урам нь хугарчээ гэдгийг би мэддэг. Нөгөө хүнээ өөрчлөх гэж шаардсан, аргадаж үзсэн, яншсан. Эцэст нь түнжин хагарсан. Энэ үйл явцыг эхнэр нөхрийн харилцаанаас харж болно. Эхлээд эмэгтэйчүүд гэрлэнэ. Дараа нь нөхрөө өөрчлөх ээлжит ажилдаа ордог. Эр нөхөр нь өөрийнх нь санаснаар өөрчлөгдөхгүй болохоор уур бухимдалд автана. Гэвч мэддэг, чаддаг бүх зүйлээ хийж дуусаад эцэст нь бууж өгдөг. Ер нь хүн “Энэ хүн өөрчлөгдөх боломжгүй” гээд дүгнэлт хийчхээрэй, хийж буй  зүйлээ больчихдог зантай.
Гэтэл хэн нэгэн өөрчлөгдөхөд яг юу нөлөөлдгийг хэн ч ухаараагүй явдаг. За тэгвэл, та хэн нэгнийг өөрчлөгдөхөд нь хэрхэн нөлөөлж чадах вэ? Энэ асуултын өмнө эхлээд “Хүн өөрчлөгдөх ёстой гэдгээ ухаарахад нь юу нөлөөлдөг вэ? гэж асуусан нь дээр байх. Жишээлбэл, ном уншдаггүй хүүхэд байна гэж бодъё. Тэр утсаа ухаад л суугаад байдаг. Тэгээд “Хүүе би чамайг утас ухахын оронд ном уншдаг болоосой гэж хүсэж байна” гэвэл хүүхэд тань шууд л өөрчлөгдөнө, тийм үү? Ёстой үгүй шүү дээ… Харин “Би чамайг ном уншвал шагнал өгнө. Чи таван ном уншвал ийм юм авна, арван ном уншвал тийм зүйлтэй болно” гэвэл шагнал нь түүний ном унших сэдэл болно.
Эр хүний өөрчлөгдөх хүслийг төрүүлж чадах хамгийн том зүйл бол эхнэрийнх нь хайр юм. Тийм ээ буруутгал, шүүмжлэл ч бус, өөрийнхөө хүслээр байлгах ч бус зөвхөн хайр. Түүнийг өөрчлөгдөхөд хүргэдэг бас нэг зүйл бол хүчирхэг сэдэл. Үүнийг та амьдралдаа хэрэгжүүлнэ гэж би найдаж байна. Энэ бол хэн нэгэн хүний амьдралд Бурхан ажиллахад бий болдог өөрчлөлт билээ.
Би эрчүүдийн нэгэн конференц дээр илтгэл тавьсан юм. Тэнд хуваалцах цаг гарахад нэгэн мотоциклчин залуу “Энд ирэхээс өмнө надад гурван сонголт байсан. Нэг хүнийг алах, үгүй бол өрийн амиа егүүтгэх. Эсвэл өөрийгөө Бурханд даатгах. Би сүүлийн сонголтыг нь хийсэн. Харин Бурхан миний зүрх сэтгэлийг өөрчилсөн” гэж ярьсан юм. 
Хэзээ ч өөрчлөгдөхгүй дүүрчихсэн хүн гэж үгүй. Харин таны амьдралд буй тэр зөрүүд гөжүүд хүнийг өөрийн хүчээр өөрчлөх гээд буйгаа зогсоо. Харин Бурханд өргөн даатгаж өөрчлөгдтөл нь хүлээ. Хэдий болтол хүлээх юм бэ гэж үү. “Хэзээ бүрэн өөрчлөгдөнө тэр хүртэл нь бүрэн хугацаагаар хүлээгтүн.


БУРХАНЫ Л ХИЙЖ ЧАДАХ ЗҮЙЛИЙГ БУРХАНААР ХИЙЛГЭЖ, ХҮЛЭЭХ НЬ МЭРГЭН УХААН.