ВАН ГОГ

 “Бурхан, бидний хоргодох газар ба хүч, зовлон шаналан дунд үнэхээр олддог тусламж.” Дуулал 46:1

Аливаа эмгэнэлийн цаана бүхэл бүтэн түүх өрнөдөг. Зарим нь юу болсон нь тодорхой байдаг бол, учир битүүлэг таавар  болж үлдэх нь ч бий. Таавар болж үлдсэн хүмүүсийн нэг бол Винсент Ван Гог юм. Тэрээр 1890 онд өөрийгөө буудан амиа хөнөөсөн.
Агуу зураачийн уран зургуудыг хожим 1972 онд Амстердамд өөрийнх нь нэрэмжит музейд тавигдсан шүү дээ. Тэр үед Ван Гогийн түүхийг бичих даалгаврыг Шотландын сэтгүүлч Кен Вилкид оноожээ. Гэтэл агуу авьяастай боловч эмгэг өвчтэй зураачийн тухай гуч гаруй жил эрэл хайгуул хийсэн гэдэг.  
Вилкигийн олж мэдсэнээр Ван Гог залуу байхдаа Лондонд сургаал номлодог байжээ. Мөн 20 настай байхдаа хөлслөн сууж байсан байрныхаа эзэгтэйн охинд дурласан боловч тэр охин түүнийг тоогоогүй гэдэг.
Залуухан эмэгтэйд гологдсоныхоо дараа Ван Гог нутаг буцаад тэнд Белги улсын хил дээр ажиллаж байсан нүүрсний уурхайчдад үйлчлэхээр болов. Яг тэр үед Бурханаас холдсон мэт санагдаж цөхрөлд автсан байна. Ингээд өөрийн амийг буудан хөнөөх хүртлээ Бурханы бий болгосон гоо үзэсгэлэнг зураг болгон буулгаж дэлхийд үлдээж амжив. Сэтгүүлч эмэгтэй эрэл хайгуулынхаа үр дүнд  “Ван Гогийн хавтаст хэрэг” номоо бичив. Гэхдээ “Ван Гог яагаад амиа хорлох болов?” гэдэг жинхэнэ бодит үнэнг хэзээ ч бүрэн нээх боломжгүй ч байж болох юм.  Тиймээ, Ван Гогийн хувийн амьдрал хэзээ ч аз жаргалтай байсангүй. Гэтэл түүний энэхүү зөрчилт амьдрал нэг талаасаа хүнийг айлгах боловч нөгөө талаас хүний сэтгэлийг эзэмдэж чадах ер бусын авьяаслаг гоо үзэсгэлэн гарсан байна. 
Аливаа амиа хорлолтын цаана эмгэнэлт үйл явдал бий. Тэр нь “Бурхан Та энэ бүх зовлонг даван туулахад минь туслаж чадахаар хэмжээний агуу биш. Тиймээс би амиа хорлоход хүрлээ” гэж байгаатай агаар нэг юм.
Хэн нэгэн итгэлийн замаасаа өөр тийш зүглэсэн гэдгийг сонсох бүрд “Яагаад гашуудал цөхрөлийн цаанаас Бурханыг харж чадаагүй бол?...” гэдэг нэг л асуулт санаанд ордог. Бурхан биднийг алдаж унаж байхад ч гэсэн хайрладаг. Бидний зүрх эмтэрч, зовж шаналж байгааг маань мэддэг гэдгийг яагаад олж хараагүй юм болоо. Хэрэв Винсент Ван Гог Бурханыг олж харж чадсан бол  түүний уран зургууд хэчнээн өөр уур амьсгалтай болох байсныг бодохдоо үнэхээр гайхдаг.
Амьдрал үнэндээ илүү баялаг, илүү дүүрэн байх боломжтой. Эрт дээр үед Ариун Бичээсийн нэгэн зохиолч хэлэхдээ “Хэзээд Түүнд итгэ, хүмүүс ээ. Түүний өмнө зүрхээ уудал. Бурхан бидний хоргодох газар юм” Дуулал 62:8


ЦӨХРӨЛИЙН ЦААНААС Ч БУРХАНЫГ ОЛЖ ХАР. УЧИР НЬ БУРХАН БИДНИЙ ХОРГОДОХ ГАЗАР