ДА ВИНЧИЙН НУУЦ ТҮЛХҮҮР

ДА ВИНЧИЙН НУУЦ ТҮЛХҮҮР

“Харин олиггүй буюу эмгэдийн үлгэрүүдийг бүү зөвшөөр. Өөрийгөө итгэл сүсэгт дасгалжуул.” 1 Тимот 4:7

Дэен Брауны алдарт “Да Винчийн нууц түлхүүр” ном нь Библид суурилсан хүүрнэл зохиол юм. Энэ романыг маш ухаалаг байдлаар бичигдсэн, сонирхолтой зохиол гэж хүмүүс шагшин магтдаг. Яагаад гэвэл тус романы үйл явдал нь Есүс болон түүний дагалдагчдыг, Есүс ба Магдалийн Мариагийн ойр дотно харьцаатай холбож өрнөдөг. Гэтэл үүнийг нотолсон түүх юм уу библийн баримт гэж байдаггүй.
Миний хувьд цочирдсон зүйл гэвэл сүм чуулганд хамрагддаг нэлээдгүй хүн энэхүү романы үйл явдлыг түүхэн зохиол гэж хүлээн авсанд юм. Зохиолч Си Эс Люис хэлэхдээ “Муруй шугам ямар байдгийг мэдэж авахаас өмнө шулуун шугам гэж юу байдгийг сурах хэрэгтэй” гэдэг байв. Гэтэл шулуун шугам гэж юу болохыг сайн мэддэггүй. Эсвэл дуураймал зүйлд дуртай хүмүүс л гажсан, мурийсан шугамыг үнэн гэж үзэх нь аргагүй юм.
“Шинэ Гэрээг бичсэн хүмүүс бидэнд үнэнийг өгүүлсэн гэдэгт та яаж итгэж чадаж байна вэ? Тэгвэл Томасын Сайн Мэдээ, Нааг Хаммадийн эх бичвэрүүд. Сүүлийн үед шинээр олдож буй I зууны үеийн зарим нэг бичээс гэх зэрэг шашны бусад эхийг яах вэ?” гэж надаас нэгэн онгоцны үйлчлэгч эмэгтэй асууж билээ.
Тэр надтай ярилцаж байхдаа “Мэргэн зөвлөмж” нэвтрүүлэг хөтөлдгийг минь мэдэж авсан. Тэгээд эмэгтэйчүүд хэрхэн хүчирхийлэлд өртдөгийг өгүүлж буй өөрийн номоо дэмжүүлэхийг хүссэндээ ингэж асуусан юм. Бодит байдал дээр Шинэ Гэрээний сургаалыг дэндүү хялбар энгийн гээд хүмүүс дургүй байдаг.
Бурхан Өөрийн Хүүгээ дэлхий рүү илгээж, онгон эмэгтэй жирэмслэн хүүхэд төрүүлэв. Тэрээр мэндэлснээрээ бүхий л түүхэн замналыг өөрчилсөн. Есүсийг төрөхөөс өмнөх он тооллыг МЭӨ, харин хойших он тооллыг МЭ гэж нэрлэдэг нь ч  учиртай. Тэрээр 30 настайдаа үйлчлэлээ эхлүүлж, өвчтэй хүмүүсийг эдгээж, олон түмэнд сургаал номлож, тэр ч байтугай үхэгсдийг амилуулж байв. Энэ бүхний эцэст цовдлуулж нас барсан ч гурван өдрийн дараа үхэгсдээс дахин амилсан. Тэгээд дагалдагчдаа дэлхий даяар илгээж Сайн Мэдээ тунхаглуулахаар илгээсэн юм.
Гэтэл энэ үнэнийг саармагжуулж Есүсийг хүнтэй адил болгож, амьдралыг нь дэлхийн жишигт нийцүүлж, Түүний түүхийг зохиомол гэж эргэлзээ төрүүлэгсэд цөөнгүй байна. Харин та түүхэн баримтаар батлагдаа ч үгүй, Библийн үндэслэл ч үгүй түүхэн суурьтай гэгдэх зохиомол зүйлд бүү үнэмш. Үүний оронд үнэн бодит түүхийг мэдэж аваарай.
Ингэхдээ Шинэ Гэрээний эхний дөрвөн номын уншаарай. Матай, Марк болон Иохан нарын нүдээрээ харж гэрчилсэн. Лук гэдэг эмчийн шинжлэх ухааны судалгааны аргад суралцаж мэргэшсэн хүнийн түүх энд бий.


ШУЛУУН ШУГАМ ГЭЖ ЮҮ БОЛОХЫГ ОЛЖ МЭДЭГТҮН...