ЯЛГАА БАЙНА УУ?

ЯЛГАА БАЙНА УУ?

“Тиймээс хэн нэг нь Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн. Харагтун, хуучин нь өнгөрч, шинэ болсон байна!” 2 Коринт 5:17

Одоо миний ярих гэж байгаа зүйл зүгээр л төсөөлөл төдий юм. Энэ нь биелэх боломжгүй, биелэх ч үгүй. Гэхдээ та хэсэг зуур надтай хамт төсөөлөөрэй. Анх Рабби багш, дараа нь илгээлтийн эзэн, тэгээд сайн мэдээ тараагч болсон элч Паул байдаг даа.
 Паул өнөөдөр эргэн амилаад цуглаанд чинь ирж зэрэгцэн сууна. Сүмийн үйл ажиллагаа тарсны дараа бидэнтэй ярилцаж, ар гэр болон ажил төрөлтэй чинь танилцана.  Тэгээд сүм дээр танилцсан зарим айлын гэрт зурагт үзэж, мөн зах дэлгүүр хэснэ. Орой нь  цэнгээний газар наргиж буй олон түмэнтэй ууж идэхгүйгээр зүгээр л уулзаж ярьж байна гэж төсөөлье. Энэ дундаас Паул бусад хүмүүсээс ялгарах болов уу? Та магадгүй “Ер нь ялгаа байх ёстой юм уу? Эцсийн эцэст хүн бүр дутагдалтай шүү дээ” гэх байх.
Харин би нэг юмыг баттай хэлье. I зууны үед Паулын 13 захидлыг хүлээн авч уншсан итгэгчид анх үл итгэгч нар байсан. Тэд олон хөлийн газар спорт үзэж, зах зээлээс худалдан авалт хийж, уушийн газар архи ууж, мөн эмсийн хүрээлэнд наргиж цэнгэдэг байжээ.
Хэрэв эртний Ефес хотын балгас туурь дундуур алхаад үзвэл эмсийн хүрээлэн нь хотын захиргааны байрны яг хажуухан талд буйг анзаарч болно. Тэр хүрээлэн нь тухайн хотын хамгийн том, хамгаас тансаг сайхан барилгатай байж. Мөн Коринт хотод очоод, Афродита охин тэнгэрийн Сүм дуганыг хараарай. Тэнд мянга мянган биеэ үнэлэгчид дуганы тахилч эмэгтэйчүүд болж, шашин шүтлэгийн халхавч дор үйл ажиллагаагаа явуулдаг байжээ. Гэтэл тэр тахилч эмэгтэйчүүд бас л тухайн хотын гудамжаар алхаж, хувийн үйл хэргийг бүтээж л байсан шүү дээ.
Сүм чуулганд хамрагдсан хүмүүсийн өнгөрсөн амьдрал ч  гэсэн архинд донтох, садар самуун үйлдэх, ижил хүйстэнтэй явалдах, шударга бус байдал гаргах, хулгай хийх, худлаа ярих нь амьдралынх нь хэв маягийн нэг хэсэг нь байжээ. Эртний итгэгчид ч гэсэн ийм орчин нөхцөл дундаас анх гарч ирсэн юм.
 Паул бэдэнд зориулж “... Бүү мэхлэгдэгтүн. Садарлагчид ч, шүтээн шүтэгчид ч завхайрагчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч, хулгайч нарч, шуналтнууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй. Та нарын зарим нь тийм байсан” гэж бичив. (1 Коринт 6:9-11) Тэгснээ “Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон Бурханы маань Сүнс дотор та нар угаагдсан, ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн” гэж нэмж хэлсэн байдаг.
Ямар гоё вэ. Тэд өмнөхөөсөө ялгаатай, өөр болчихсон байна! Тэдний амьдрал өөрчлөгдөж, тэд Есүс Христтэй учрахаас өмнө ямар байснаасаа одоо тэс өөр хувь хүмүүс болчихсон юм.


ЯМАР Ч БАЙСАН ИТГЭГЧИД ЯЛГААТАЙ БАЙХ УЧИРТАЙ. ТА ИТГЭЛИЙНХЭЭ ХУВЬД ЗӨВТ БАЙДЛЫН ЯЛГААГ ТУСГАН ХАРУУЛААРАЙ.