САЙН МЭДЭЭ: УУЧЛАЛ

САЙН МЭДЭЭ: УУЧЛАЛ

 “ЭЗЭН, хэрэв Та гэм бурууг тэмдэглэвээс, Эзэн, хэн тэсвэрлэн зогсож чадах вэ? Харин Танаас эмээхийн тулд Танд уучлал байдаг билээ” Дуулал 130:3-4

Дотор хүн чинь танд “Чи буруу зүйл хийлээ дээ...” гэж хэлэх үед та тэр дуу хоолойг үгүй хиймээр санагддаг уу?
Хүмүүсийн дунд болдог бүхий л харилцаан дотроос Уучлал эрэх болон Өршөөл үзүүлэх шиг хүнд хэцүү харилцаа гэж үгүй. Гэвч сайн мэдээ бий. Уучлал бол сэтгэл санаа, сүнсний тань эдгэрлийн түлхүүр. Өршөөл бол таны ирээдүйн аз жаргалд нэвтрэх үнэмлэх юм.
Энэ нь үзэн ядалт болон уур хилэнгийн улмаас үүссэн харилцааны хорт хавдрыг эмчлэх Бурханы арга зам. Эмчлэхгүй бол могойн хор биеэр гүйн үхэлд хүргэдэг шиг харилцааны хорт хавдар таны бусадтай харилцах харилцааг идэж сүйрүүлэх болно.
Давид хаан бүхий л цаг үеийн хамгийн агуу баатруудын нэг. Тэр зөвхөн хийсэн үйлсээрээ бус, харин гэм нүглээ хүлээн зөвшөөрч чаддаг даруу зангийн улмаас үеийн үед  хүндэтгэл хүлээсэн юм. Тэрээр уучлал өршөөлийн хэрэгцээнээс хэрхэн зуурах ухаарлыг бидэнд өгсөн билээ.
Давид өөрийн гэм алдааг хүлээн зөвшөөрсөн. Тэрээр өөр хүний эхнэртэй бэлгийн харилцаанд орсон төдийгүй нөхрийнх нь үхэлд гол буруутан  нь. Гэвч мөс чанар нь түүнийг ялласанд “Энэ гэм нүгэл зөвхөн Батшеба болон нөхрийнх нь эсрэг нүгэл биш. Харин Бурханы эсрэг гэм нүгэл үйлдсэн байна” гэдгээ тэр мэджээ. Мэдээж “Батшебагийн гоо үзэсгэлэн миний нүдийг сохолжээ. Би яаж ч чадсангүй” гэж шалтаглаж болох л байсан. Хэдийгээр тэр хаан ч гэсэн гэмийнхээ үр дагавраас хэзээ ч зугтаж чадахгүй.
Хэрэв та гэм нүгэлд сохорсон бол Давидын хийснийг шууд хийгээрэй. Нэгдүгээрт:  Гэм буруугаа хүлээн зөвшөөр. Хоёрдугаарт: Бурханаас өршөөл гуй. Үүнийг хийхэд хүч зориг шаардагдах боловч нэгэнт гуйсны дараа амар тайван, баяр хөөр шагналд нь ирдэг. Түүнчлэн Давид өршөөлийг гуйхдаа эдгэрлийг бас хамтад нь гуйсан юм.
Шулуухан хэлэхэд, аймшигтай гэм нүгэл уналтын дараа өөрийгөө уучилж, амьдралаа эргэн босгох зам дээр зогсох нь үнэндээ Бурханаар уучлуулахаас хамаагүй хэцүү. Тэгэхийн тулд дотоод эдгэрэл хэрэгтэй. “Бид нүглээ улайвал итгэмжит, зөвт Тэрээр нүглийг маань уучилж, бүхий л зүй бусаас биднийг цэвэрлэнэ”. 1Иохан 1:9
Гуравдугаарт таныг гомдоосон хүмүүсийг уучил. Уучлаад зогсохгүй тэдгээр хүмүүсийн төлөө Бурхантай хамтарч ажилла. Мөн өөрийгөө уучилж, үзэн ядахаа болигтун.


 БУРХАНААС АВАХ УУЧЛАЛ ГЭЖ БИЙ.  ТЭР НЬ ТАНД ӨӨРИЙГӨӨ УУЧЛАХАД Ч ЗӨВШӨӨРӨГДӨНӨ.