СОНГОЛТ УУ, ГЭМ НҮГЭЛ ҮҮ?

СОНГОЛТ УУ, ГЭМ НҮГЭЛ ҮҮ?

 “Танаас эмээхийн тулд уучлал нь Танд байдаг билээ.” Дуулал 130:4

Нэгэн шог зураачийн комик номоос эш татан өнөөдрийн Мэргэн зөвлөмжөө эхлүүлж байна. Зураг дээр хүмүүс диваажингийн хаалгаар орохоор хүлээнэ. Гэтэл яг үүдэн дээр нэлээд уурласан янзтай нэгэн хүн орохоор зүтгэж буй нь илт. Харин Гэгээн Пэтр түүний гэм нүглийн маш урт жагсаалтыг бариад диваажингийн хаалгыг таглан зогсжээ. Улмаар “Гэм нүглийн улмаас чи Диваажинд  орж чадахгүй” гэнэ. Нөгөө хүн гайхшран “Гэм нүгэл ээ,..  Гэм нүгэл гэж юү яриад байна. Тэр чинь амьдралын хэв маягийн сонголтууд байгаагүй юм уу?”  гэж буйг зураг дүрсэлсэн байдаг.
Гэвч Комикс номоо дэлхий даяар түгээж, номын дэлгүүрүүдийн тавиурт өрж чадсан шог зураач өөрөө эхнэрээ хуурсан. Тэр өөрийн энэ итгэмжгүй явдлаа “Буруу сонголт” гэсэн боловч гэм нүгэл гэж хүлээн зөвшөөрч гэмшсэн удаагүй.
Харин Доктор Лора Шлессингер бол Радиод “Эрүүл саруул сэтгэлгээ” нэвтрүүлгийн хөтлөгч билээ. Тэрээр “Би радио нэвтрүүлэгт олон хүн ханддаг хэдий ч ихэнх нь зовлон тоочин өөрийгөө өрөвдүүлэх хүсэлтэй хүмүүс байдаг. Нарийн сайн ухаад үзвэл хэзээ нэгэн цагт өөрийнх нь хийсэн буруу зүйл эргээд өөрт нь ирнэ. Үүнийгээ “Хүн болгон л алдаа гаргадаг шүү дээ” гэж тэд өөрсдийгөө өмөөрдөг. Үүнээсээ болоод доройтлын хамгийн доод цэгт хүрээд байна” гэжээ.  
Алдартай сэтгэл мэдрэлийн эмч доктор Карл Меннингер хувь хүний хариуцлагын талаар бичсэн номынхоо гарчгийг “Гэм нүгэл гэж байхаа болсон гэж үү?” гэсэн асуулт хэлбэрээр тавьжээ. 
Эндээс харвал “Гэм нүгэл” гэдэг үг хэрэглээнээс гарсан гэж үү? Үгүй. Бурхан амьд. Тэрээр гэм нүглийн хариуг танаас нэхсэн хэвээр...
Өнөөдөр хүн алдаа эндэгдлийнхээ хариуцлагын тухай ярихдаа “Би нүгэл үлдсэн байна” гэдэг үг хэллэг ашиглах нь их ховор болжээ. Библиэс сонирхолтой баримт дурдахад Египетийг босгон байгуулж өгсөн Израильчүүдийг нутаг орноосоо гаргана, гаргахгүй гээд Мосетэй тэмцэлддэг өнөөх Фараон “Би гэм нүгэл үйлдлээ” гэж хэлсэн байдаг. 
Энэ үгийг мөн Саул хаан хэлсэн төдийгүй түүнийг залгамжлагч Давид хаан “Би асар их гэм нүгэл үйлджээ” гэж гэмшин уйлсан билээ. Харин Шинэ Гэрээнд Есүсээс урвасан Иудас болон Төөрсөн хүү нар “Би нүгэл үйлджээ” гэж гэмшин улайсан тухай гардаг.
Доктор Лорагийн хэлснээр “Өнөө цагт бүх юм өөрчлөгджээ” гэж хүмүүс үздэг болсон. Хүн өөрчлөгдсөн байж магадгүй. Гэвч Амьд оршигч Бурхан хэвээр, Түүний Гэм нүглийн төлөөс хэвээр байсаар байна. 


ГЭМ НҮГЛЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ АМАРГҮЙ БАЙЖ БОЛНО. ГЭМ НҮГЛЭЭ ХҮЛЭЭЖ ЧАДВАЛ МӨНХ АМЬДРАЛЫН ҮҮД НЭЭГДЭНЭ.