ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН СУУРЬ ТАВИХУЙ

ХҮҮХЭД ХҮМҮҮЖЛИЙН СУУРЬ ТАВИХУЙ

 “Явах ёстой замаар нь хүүхдийг сурга. Тэрээр өтөлсөн ч түүнийг орхихгүй.” Сургаалт үгс 22:6

“Хүүхэд балчир насны эмх цэгцтэй байдлаас, залуу насны замбараагүй байдал руу шилжиж байж насанд хүрэгчдийн өөрчлөн байгуулалтад хүрдэг” гэж “Цаг үеийн тэмдэг” номын зохиолч Жон Дрешер хэлжээ. Энэхүү шилжилт нь гурван шатыг дамждаг.
Эмх цэгц буюу нэгдүгээр шат: Энэ шат хүүхэд төрсөн цагаас зургаан нас хүртэл үргэлжилдэг.
Даган дуурайх буюу хоёрдугаар шат: Долоон наснаас 12 нас хүртэл явагдана. Энэ үедээ хүүхэд бусдаас онцгой байх нь олны жишгээс ялгарахад хүрдгийг анзаардаг. Үүнээс болж үе тэнгийн дарамт шахалтыг амсаж эхэлнэ.
Эцэст нь Сорилт: Балчир байхдаа аав, ээж төвтэй байсан хүүхэд амьдралынхаа төвийг найзуудаа болгоно. Найз нөхдийнхөө сайн, муу уруу таталт нөлөөнд автана.
Эцэг эхчүүд хүүхдээ бага балчир байхад нь “Хурдан том болж гараас гараасай” гэж хүлээнэ. Гэвч гараас гарахын цаг “Өсвөр насны хүүхдийг хүмүүжүүлнэ гэдэг нялх хүүхэд өсгөхөөс илүү хэцүү” гэдгийг ухаардаг.
Гэвч яг энэ насанд нь та хүүхдэдээ хэрхэн хайр халамж үзүүлснээс шалтгаалж хүүхдийн тань амьдралын суурь тавигддаг гэдгийг бүү мартаарай. Учир нь эртний зүйр үгэнд “Залуу мөчрийг яаж тайрна, мод тэгж л ургана” гэсэн байдаг.
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг алдаа гарвал загнаад, асуудал үүсвэл зандрахын нэр биш юм. Харин хүүхдээ зөв хүмүүжүүлэх үүргийг хүлээж чадвал түүний амьдралын суурийг тавьж чадна. Энэ суурь дээр хүндэтгэл, ойлголцол, үнэт зүйлийг таниулах нь зүйтэй. Үүний тулд эцэг эхийн эрх мэдлийг гэр орондоо тогтоож өгөөрэй.
Өрхийн тэргүүн гэж хэн бэ? Яагаад хүүхэд аавынхаа нэрээр овоглож, энэ гэр бүл өрхийн тэргүүний нэр дор явдаг. Айлд анхлан төрсөн ууган ах, эгчийн эрх мэдэл яагаад чухал. Хүүхэд эрхээ эдэлдэг ч, яагаад аав ээж ахмад настанг хүндэлж, тэдэндээ тусалж дуулгавартай байх ёстой. Гэрийн даалгавраа хийсэн ч дээрээс нь нэмээд гэрээ бас яагаад цэвэрлэх учиртай вэ? Энэ бүгдийг үлгэрлэн зааж өгөөрэй.
Энэ бүгдийг хүүхдэд бага балчраас нь л уйгагүй зааж өгч байж сая нэг хүн болгож авна.  үгүй аваас хүн биш болдог. Ийм хүүхдүүд өсвөр насан дээрээ ирээд аав ээжийгээ хүндлэхгүй, үгийг нь сонсохгүй, өөрийнхөөрөө зүтгэж бухын хүзүү гаргадаг. Хэрэв та зориулалт, хайр, харилцаа, хязгаарлалт болон үнэт зүйлсийг хэрэгжүүлж хүүхдээ өсгөдөг бол аз жаргалтай аав ээж байж чадна.  


ЭЦЭГ ЭХ БОЛОХ НЬ АМАРХАН Ч САЙН ЭЦЭГ ЭХ БАЙХ НЬ АМАРГҮЙ.