ЯМАР Ч ҮЕД ХАМТ БАЙХ ТУСЛАГЧ – 2 хэсэг

            Эзэн Есүс энэ дэлхий дээр амьдарч байхдаа Иммануэл буюу “бидэнтэй хамт буй Бурхан” байсан. Харин Тэр загалмай дээр амиа өгч, үхлээс амилан, тэнгэрт одсон. Хэдийгээр Есүс дагалдагчидынхаа нүдэн дээр тэнгэр өөд одсон ч Тэр хэзээ ч тэднийг өнчрүүлэн орхиогүй юм. Иохан 14-р бүлэг дээр Есүс тэдэн рүү яг Өөр шигээ Туслагчийг илгээх болно гэж хэлсэн. Пентекостын өдөр тэр Туслагч буун ирж дагалдагч нарт анхны чуулганыг үүсгэн байгуулах хүчийг өгсөн байдаг.
            Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд Туслагч гэж чухам хэн болохыг, тэр Туслагч юуг хийхийн тулд ирсэн болохыг тайлбарлан өгөх болно. Ингээд түүний ярианд анхаарлаа хандуулцгаая.