ЯМАР Ч ҮЕД ХАМТ БАЙХ ТУСЛАГЧ

 Бурхан Өөрт нь итгэсэн хүмүүсийг бодож төсөөлж ч байгаагүй тэр газруудад аваачдаг. Бидэнд хандсан Бурханы хараа биднийхээс илүү агуу байдаг. Бидний өмнө тулгарах саад бэрхшээлээс үл хамааран Тэр бидэнд хүчийг өгч замыг заадаг. Үүнийг бид толгойдоо сайн мэддэг ч тэр бүр бодит амьдрал дээрээ Бурханд бодитойгоор итгэж чаддаггүй.
Өнөөдөр Др.Стэнли бидэнд Бурхан Ариун Сүнсээрээ дамжуулан бидэнтэй үргэлж хамт байдаг гэдгийг сануулан хэлэх болно. Хэрвээ тан амьдралд буй Ариун Сүнс ямар чухал болохыг та хараахан ойлгож ухамсарлаж амжаагүй байгаа бол энэ цагт анхаарлаа дээд зэргээр хандуулаарай.