ЧУУЛГАН: ТҮҮНИЙ УТГА УЧИР – 2 хэсэг

ЭРГЭЦҮҮЛЭЛ:  Бид авралыг авахын тулд сүм чуулганд хамрагддаг юм бишээ. Харин Есүс Христэд итгэж, Бурханаас авралыг авсан учраас сүм чуулганы гишүүн болж чуулганы нөхөрлөлд нэгддэг юм.
            Өнөөдөр энэ дэлхийн эргэн тойронд хэдэн зуун мянган сүм чуулган байна. Зарим нь гоё сайхан сүмийн байранд цуглардаг бол зарим нь задгай талбайд цугларч байна. Үнэндээ чуулганы цугларч байгаа байршил чухал биш юм. Харин чуулганы итгэл үнэмшил, тухайн чуулган Библийн загаварын дагуу үйл ажиллагаа явуулж байна уу гэдэг нь хамгийн чухал юм. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Тэрээр энэ цагт бидэнтэй “Чуулган: түүний утга учир” гэсэн сэдвээр ярилцах болно.