ЧУУЛГАН: ТҮҮНИЙ УТГА УЧИР

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Чуулганы үндсэн үйлчлэл бол Есүс Христийн авралын сайнмэдээг бүх дэлхийд түгээх явдал юм. Энэ бол чуулганы үндсэн үйлчлэл. 
    Та сүм чуулганд тогтмол хамрагддаг уу? Хэрвээ хамрагддаг бол яагаад? Таны хувьд энэ нь зүгээр нэг зуршил болчихсон зан үйл юм биш биз? Эсвэл цуглаанд найзууд чинь явдаг учраас явдаг уу? Эсвэл та Библи сурах гэж очдог уу? Ер нь итгэгч хүмүүс цуглаан дээр хамтдаа цугларах үндсэн шалтгаан, үндсэн зорилго нь юу юм болоо? 
    Хэрвээ та цуглаанд явдаггүй гэж хариулсан бол энэ цагт Др.Стэнли таныг чуулганы тухай сөрөг бодлоо түр хойш тавиад сүм чуулганы үндсэн зорилгыг Библи дээр юу гэж хэлсэн байдаг тухай анхааран сонсохыг урьж байна. Ингээд хамтдаа Чуулган ба түүний утга учрын талаар хамтдаа сурцгаая.