БУРХАНЫ ӨМНӨ ЯМАР ХАНДЛАГААР ОЧИХ ВЭ?

ЭРГЭЦҮҮЛЭЛ: "Долоо хоног бүр цуглаанд сууж, номлол сонсож, магтан дуулж, өөрсдийгөө гарцаагүй мөнхийн улсад очно гэж боддог ч үнэн хэрэгтээ Есүс Христэд үнэн зүрхнээсээ итгээгүй хүмүүс олон байдаг. Тийм учраас та миний одоо хэлэх зүйлийг маш анхааралтай сонсоорой".
Хүмүүс бид Бурханы өмнө очихдоо ямар байдлаар очих ёстой вэ? Бид Бурхан өмнө очихдоо зөв хандлагатайгаа очих нь хамгийн чухал юм. Тэгвэл өнөөдөр Др.Стэнли биднийг Бурханы үгээр ятгаж байна. Бид Бурханы үгээр дамжуулаад Бурханы өмнө очдог өөрсдийнхөө хандлагыг шалгаж буруу бол засаж залруулах хэрэгтэй. Ингээд хамтдаа “Бурханы өмнө ямар хандлагаар очих вэ?” гэсэн сэдвээр суралцъя. Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.