ЭЦСИЙН ШҮҮЛТ

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Есүс Христийг хүлээн авахаас татгалзсан хүн бүр хожим нь Есүс Христийн агуу их цагаан сэнтийний өмнө эцсийн шүүлтэд орохоор хамтдаа зогсох болно.
            Бурханы өмнө бид тайлангаа тавих тэр цаг өдөр өдрөөр ойртсоор байна. Тэр өдөр ирэхэд бүх хүмүүс Бурханы өмнө зогсох болно. Харин тэр цагт Бурханы хайрыг үл тоож, Есүс Христийн загалмайн үхлийг үл хэрэгссэн тэр бүх хүмүүс “Эцсийн шүүлттэй” нүүр тулах болно. Тэгвэл тэрхүү эцсийн шүүлт хэзээ болох вэ? Хаана болох вэ? Хэн тэр шүүлтэд орох вэ? Энэ мэт олон асуултад өнөөдөр Др.Стэнли бидэнд хариулж өгөх болно. Өнөөдөр бид хамтдаа “Эцсийн шүүлт” гэсэн сэдвээр үзэх болно. Шүүлтийн тухай энэ сэдэв харгис хатуу, сэтгэл таагүй сэдэв юм шиг санагдаж байж болох ч амин чухал сэдэв гэдгийг бид мартаж болохгүй. Тэгвэл тэрхүү аймшигтай “Эцсийн шүүлтээс” хэрхэн зайлсхийж болох вэ гэдгийг ч та ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараас олж мэдээрэй.